Шууд Chart

Кино урлагийн салбарынхан хуультай болно

2019-04-16 15:52:31

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монголын кино урлаг өмнө нь ямар нэгэн хуулийн зохицуулалтгүй явж ирсэн бөгөөд анх удаа өөрийн гэсэн хуультай болох гэж байгаа нь энэ юм.

Монгол киног дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулах эрх зүйн орчин бий болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд төрөөс кино урлагийг хөгжүүлэх талаарх бодлогын чиглэл, зарчим, төрийн байгууллагын эрх, үүргийг тодорхойлсноос гадна:

-кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх;

-үндэсний соёл, түүх, өв уламжлалыг эергээр харуулсан монгол агуулга бүхий киног төрөөс дэмжих;

-кино урлагаар дамжуулан Монгол Улсаа сурталчлах;

-үндэсний бахархал, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн бүтээлийн сонгон шалгаруулалт явуулах, төсвийн хөрөнгөөр бүтээх кинонд тавих шалгуур үзүүлэлтийг тогтоох;

-Монгол киноны чанарыг сайжруулах, техник технологийн шинэ ололт амжилтыг нэвтрүүлэх, уран бүтээлчдийг олон улсын шилдэг чиг хандлага, арга барилд суралцуулах, киноны мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургах зэргээр уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих;

-Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын кино үйлдвэрлэгч нар зураг авалт хийх үйл ажиллагааг зохицуулах  зэрэг асуудлууд туссан байна.


Кино урлагийн салбарынхан хуультай болно  
Үзсэн: 429 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-04-16 17:39
Эхлээд 1993 оноос өмнөх киногоо зохицуулалт хийх хэрэгтэй дээ

Бидэнтэй нэгдээрэй