Шууд Chart

Төв цэвэрлэх байгууламжид дөрвөн хүн осолдож, амиа алдлаа

2019-04-16 18:41:09

Өнөөдөр 15:45 цагийн орчимд Төв цэвэрлэх байгууламжид дөрвөн хүн осолдож, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаарх дуудлагыг авсан Нийслэлийн Онцгой байдлын газар болон цагдаагийн алба хаагчид ослын газарт ажиллаж байна.

Зарим эх сурвалжаас ирсэн мэдээллээр Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж байсан 9 ажилтан хийнд хордсон байна. Тэдний 4 нь амь эрсджээ. Хордсон 5 ажилтныг Цэргийн нэгдсэн эмнэлэгт хүргэж, эмнэлгийн тусламж үзүүлж байна.

Хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд ослын газарт аврах ангийн хоёр бүлэг ажиллаж байгаа аж. 


Төв цэвэрлэх байгууламжид дөрвөн хүн осолдож, амиа алдлаа  
Үзсэн: 1135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Эрдэнэтуяа [127.0.0.xxx] 2019-04-17 09:35
Үнэхээр харамсалтай гэнэтийн осол болжээ. Ажил үүргээ гүйцэтгэж явж байгаад амь насаа алдсан хүмүүсийн гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлэе

Бидэнтэй нэгдээрэй