Шууд Chart

АНУ Тайваньд 500 сая долларын үнэ бүхий цэрэг дайны нийлүүлэлт хийнэ

2019-04-17 12:41:13

Пентагоноос даваа гарагт мэдээлснээр, Америкийн төрийн департамент, 500 сая долларын дэмжлэг үзүүлж, техник хэрэгсэл нийлүүлэх боломжтой хэмээн зөвшөөрч баталлаа. Үүнд нисгэгчийг сургах хөтөлбөр, F-16 онгоцны засвар үйлчилгээ ложистикийн дэмжлэг гэх мэт  зүйлс багтах юм байна. Мөн Америкийн талаас L-3 технологийн компанийн нэг нэгж үндсэн гүйцэтгэгчид нь багтжээ.

Пентагоны Батлан хамгаалах8 аюулгүй байдлын хамтын ажиллагааны агентлаг мэдэгдэлдээ “Техник хэрэгсэл худалдах, дэмжлэг үзүүлэх энэ төлөвлөгөө бүс нутгийн цэргийн тэнцвэрийг алдагдуулахгүй” хэмээн  дурджээ.

Америкийн талаас автономит эрхт Тайвань улсад цэрэг дайны нийлүүлэлт хийдэг  явдал нь Хятадтай харилцах харилцаанд нь муугаар нөлөөлдгийг хэвлэлүүд бичдэг. Тайванийн хувьд Америкийн компаниудтай хийдэг худалдааны талаарх нарийн ширийнийг эцэслэх хэрэгтэй байгаа юм  гэж зарим хэвлэлд мэдээлжээ.


АНУ Тайваньд 500 сая долларын үнэ бүхий цэрэг дайны нийлүүлэлт хийнэ  
Үзсэн: 821 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-04-18 10:42
өвөрмонгол тайвань хоёр ижил статустай юм бишүү
Зочин [127.0.0.xxx] 2019-04-18 10:42
өвөр монголд цэргийн тусламж үзүүлээсэй
Зочин [127.0.0.xxx] 2019-04-18 09:44
Ингэсээр ингэсээр Хятад нэгэн өдөр 100 жил ч хүрэхгүй задран унах бий

Бидэнтэй нэгдээрэй