Шууд Chart

Одонтой ээжүүдийн мөнгийг хүүхдийнх нь тоогоор үечлэлтэй нэмэх хувилбар боловсруулж байна

2019-04-17 14:17:02

Одонтой ээжүүдийн мөнгийг хасах биш харин төрүүлсэн хүүхдийнх нь тоогоор үечлэлтэй нэмэх хувилбарыг Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамнаас боловсруулж байна. Одонтой ээжүүдийн мөнгөний талаар яамны Төрийн нарийн бичгийн дарга н.Өнөрбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар 4 болон 5 хүүхэдтэй ээжид алдарт эхийн хоёрдугаар зэргийн одон олгож, жилд 100 мянган төгрөгийн тэтгэмж олгодог. Харин 6 болон түүнээс дээш хүүхэдтэй ээжид Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одон олгож, 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгож байна. Ингэхдээ 6 болон 10 хүүхэд төрүүлсэн ээжүүдийн тэтгэмж адил хэмжээнд байдаг зэрэг асуудлаас болоод салбар яам судалгаа хийж байгаа гэлээ.

2006 оны байдлаар алдарт эхийн одонтой ээжид олгох мөнгөн тэтгэмжид зориулан 4.9 тэрбум төгрөгийг төсөвлөж байжээ. Харин энэ жилийн төсөвт 218 мянга ээжид 29.4 тэрбум төгрөгийн тэтгэмж олгохоор төсөвлөжээ.

Мөнгөн дүн өссөн ч манай улсын хүн амын өсөлтөд бодит дэмжлэг болж чадаж байна уу гэдэгт судалгаа хийж байна. Мөн ямар бодит дэмжлэг байж болох вэ гэдгийг судлаж байна гэлээ.


Одонтой ээжүүдийн мөнгийг хүүхдийнх нь тоогоор үечлэлтэй нэмэх хувилбар боловсруулж байна   
Үзсэн: 336 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
нараа [127.0.0.xxx] 2019-04-18 14:41
1-3 хүүхэд төрүүлсэн ээжүүдэд бас тэтгэлэг өгөх хэрээгтэй Ээжүүд бүгд тэгш эрхтэй байх ёстой

Бидэнтэй нэгдээрэй