Шууд Chart

Токиогийн олимпийн нээлт, хаалт, тэмцээнүүдийн хуваарь гарлаа

2019-04-17 16:31:50

2020 оны Токиогийн олимпийг зохион байгуулах хорооноос 17 өдөр үргэлжлэх олимпийн наадмын нарийн хуваарийг зарлалаа. Спортын 32 төрлөөр болох олимпийн наадмын нээлт Японы Үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэнд долоодугаар сарын 24-нд болох бол хаалтын ёслол наймдугаар сарын 9-нд орон нутгийн цагаар 20:00-23:00 цагийн хооронд болно.

Эхний тэмцээн уралдаан эмэгтэйчүүдийн софт-болл Фукушима мужид долоодугаар сарын 22-нд өглөө 9 цагт эхлэх юм байна. Эрэгтэйчүүдийн болон эмэгтэйчүүдийн жүдо бөхийн тэмцээн долоодугаар сарын 25-д эхэлнэ.

Нийт 26 төрлийн финалын тоглолтууд наймдугаар сарын 2-ны ням гарагт болох бол, хаалтын ёслолын өмнөх өдөр буюу наймдугаар сарын 8-ны өдөр бэйсболл, эрэгтэйчүүдийн хөлбөмбөг, эрэгтэйчүүдийн сагсан бөмбөг зэрэг спортын 30 төрөлд хаалтын тоглолт болно.

Харин эмэгтэйчүүдийн болон эрэгтэйчүүдийн марафон гүйлтийг хэт халуун өдрүүдээс холдуулахын тулд наймдугаар сарын 2, наймдугаар сарын 9-нд тус тус зохион байгуулах аж. Мөн эрэгтэйчүүдийн 50 км-ийн алхаа наймдугаар сарын 8-нд болно.

Олон улсын боксын холбооны үйл ажиллагаа зогссон тул боксын тэмцээн уралдааны товыг гаргаагүй байгаа юм байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Токиогийн олимпийн нээлт, хаалт, тэмцээнүүдийн хуваарь гарлаа  
Үзсэн: 1001 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй