Шууд Chart

“D13 Esports” баг Малайз улсад болох тэмцээнд урилгаар оролцоно

2019-04-18 10:30:25

Цахим спортын CSGO тоглоомын “D13 Esports” баг Малайз улсад зохиогдох The Elite Championship Series 2019 тэмцээнд уригджээ. Ирэх сарын 3-5-ны хооронд Малайз улсад зохиогдох байна. D13 багийн хувьд энэ сарын сүүлээр Беларус улс руу гурван сарын хугацаатай бэлтгэл хийхээр явах гэж байсан бөгөөд дээрх тэмцээний улмаас бэлтгэл нь хойшлогдож, тэмцээнийхээ дараа явахаар болжээ. Мөн багийн бүрэлдэхүүнд нь өөрчлөлт орж, hang4u “хочтой” тоглогч багаасаа гарч түүний оронд хувийн шалтгааны улмаас Хятад улс руу багтайгаа явж чадаагүй sKINEE багтаа эргэн ирсэн байна.

“D13 Esport”s багийн бүрэлдэхүүнд Tamiraarita, shinobi, worldpeace, rate, sKINEE нэрээр тоглодог тоглогчид багтжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“D13 Esports” баг Малайз улсад болох тэмцээнд урилгаар оролцоно  
Үзсэн: 348 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Kate [127.0.0.xxx] 2019-04-18 22:01
Amjilt husie

Бидэнтэй нэгдээрэй