Шууд Chart

Монголбанкны хуримтлагдаад байсан 3 их наяд төгрөгийн алдагдлыг 1.2 их наяд төгрөгөөр бууруулжээ

2019-04-18 12:10:50

Монголбанкны хуримтлагдаад байсан 3 их наяд төгрөгийн алдагдлыг сүүлийн 2 жилд 1.2 их наяд төгрөгөөр бууруулжээ. Монголбанкнаас Эдийн засгийн идэвхжлийг дагаад инфляци нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн 2018 оны эцсээр хэрэглээний үнэ өсөхөл нүүрс, мод, шатахуун болон махны үнэ нөлөөлсөн. Инфляцийн энэ өсөлт нь нийлүүлэлтийн шалтгаантай, түр хугацааных. Монголбанк инфляцид чиглэсэн бодлогоо тууштай хэрэгжүүлж байгаа болно гэж мэдэгджээ.

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байх зорилгоор Монголбанк өнгөрсөн онд нийт 1.2 тэрбум ам.долларыг нийлүүлсэн. Мөн энэ он гарснаас хойш нийт 600 сая ам.долларыг валютын захад нийлүүллээ. Төв банкны тухай хууль болон Валют зохицуулалтын тухай хуулийн дагуу Монголбанк Гадаад валютын албан нөөцийг удирддаг. Монгол Улсын гадаад худалдааны бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиг үүргийг дангаар хүлээдэггүй. Гэхдээ хуулинд зөвшөөрөгдсөн үйл ажиллагаагаар гадаад валютын нөөцийн гол эх үүсвэр болох алтны худалдан авалтыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн мөнгө, ханшийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлснээр гадаад валютын нөөцийг сүүлийн 2 жилд 3.5 дахин өсгөн 3.6 тэрбум ам.долларт хүргээд байна. Үнэт металл худалдан авалт 2018 оны эцэст 22 тоннд буюу түүхэн дээд хэмжээнд хүрч гадаад валютын нөөцийг 740 сая ам.доллараар нэмэгдүүлсэн.

Монголбанкны хувьд улс орныг гадаад валютын өрөнд оруулсан, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхүйц өнгөрсөн он жилүүдийн бодлогын алдааг давтахгүй байх зарчмыг баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд Монголбанкны гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, алдагдалтай санхүүгийн хэлцэл хийхгүй ажилласны үр дүнд Монголбанкны хуримтлагдаад байсан 3 их наяд төгрөгийн алдагдлыг сүүлийн 2 жилд 1их наяд 200 сая төгрөгөөр бууруулав. Сүүлийн 3 жилд Монголбанк өргөн хэмжээний шинэчлэл, реформуудыг хэрэгжүүлэнажилласан. Тухайлбал, банк санхүүгийн системд хууль эрхзүйн шинэчлэлийг амжилттай хийснээр Монголбанкинд сайн засаглалын зарчмуудыг нэвтрүүлэн Мөнгөний бодлогын шийдвэрийг хороо буюу хамтын удирдлагын зарчмаар гаргадаг болсны зэрэгцээТөв банкны хараат бус байдлыг баталгаажууллаа. Монголбанкны зүгээс макро зохистой бодлого хэрэгжүүлдэг болж, бодлогын арга хэрэгслүүдээ өргөжүүлж, тэдгээрийг үр ашигтай хэрэгжүүлж байна гэж Төв банкнаас мэдээллээ.


Монголбанкны хуримтлагдаад байсан 3 их наяд төгрөгийн алдагдлыг 1.2 их наяд төгрөгөөр бууруулжээ  
Үзсэн: 234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй