Шууд Chart

Халх гол сумын төвийг шинэчилж байна

2019-04-18 12:18:10

Халх гол сумын төвийг шинэчлэх ажил ид явагдаж байна. Бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн. Наймдугаар сард хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй.

Энэ жил Халх голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ хүрээнд сумыг шинэчлэх ажлыг ОХУ-аас санаачлан 8 сая доллар буюу 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн юм. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Их Модун” компани, ерөнхий туслан гүйцэтгэгчээр Зэвсэгт Хүчний Жанжин Штабын харьяа цэргийн 5 анги нэгтгэлийн 200 алба хаагч, мөн нутгийн иргэд ажиллаж байна.

Давхрын цутгалтын ажил дуусмагц барилгын цэргийн анги болон Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төвийн оюутнууд дотоод заслыг хийж гүйцэтгэнэ гэлээ.

"Их Модун" компанийн Барилгын даамал н.Гансүхийн ярианд анхаарлаа хандуулъя.

“Шинэ сум” төслөөр төрийн бүх үйлчилгээг нэг дороос үзүүлэх Нутгийн удирдлагын ордон, 240 хүний суудалтай Соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхэд хичээллэх сургууль, дотуур байр, 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулна. Мөн төв талбай, усан оргилуур, спорт танхим, хөлбөмбөгийн талбай, авто зогсоол, цэцэрлэгт хүрээлэн зэргийг барьж байгуулах юм байна.


Халх гол сумын төвийг шинэчилж байна   
Үзсэн: 157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй