Шууд Chart

“Фүкүшима-1” атомын цахилгаан станцын устгалын ажилд гадаадын ажилчид авна

2019-04-18 12:31:13

Японы “Токио Электрик Пауэр” компани осол болсон “Фүкүшима-1” атомын цахилгаан станц дээрх устгалын ажилд гадаадын ажилчид авна гэж пүрэв гарагт “Асахи Шимбүм” сонинд мэдээллээ.

Зохих дадал бүхий гадаадын иргэдийг 2018 оны сүүлчээр баталсан Японы хуулийн өөрчлөлтийн дагуу авах юм байна. Тус улс дайнаас хойш түүхэндээ анх удаа гадаадын ажиллах хүч ашиглахыг хориглосон хоригоо цуцалсан юм.

Японы төрөөс энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн гадаадын ажилчид өргөнөөр хөлслөн ажиллуулах шинэ систем нэвтрүүлсэн. Энэ системийг ажиллах хүчний хомсдолд орсон эдийн засгийн 14 секторт хэрэглэхээр болжээ. Тухайлбал, барилга, хөдөө аж ахуй, өвчтэй болон өндөр настнуудыг асрах, усан онгоцны барилга зэрэгт ажиллах хүч авах гэж байна.

Нийтэлсэн: Mонголын радио

“Фүкүшима-1” атомын цахилгаан станцын устгалын ажилд гадаадын ажилчид авна   
Үзсэн: 683 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-04-19 10:52
Eer terliin ajild oroh heregtei, atomiin tsahilgaan stantsiin ustgald Mongol zaluus min buu yavaarai. Hedhen jil amdrah bolno.
Уншигч [127.0.0.xxx] 2019-04-18 22:17
Өө үхжээсэн самуурайнууд...гэнэт л монголоос гэрээт ажилчин авна мавна болоод явциймаа даанч...ийм учиртай байсан байж сайндаа ч биш, тэгж л таараа....наадхаа өөрсдөө хийж өөрсдөө үхэж далд орцгоо...монгол залуус энэ ажилд битгий яваарай даа...энэ доорх нөхөр амьнаасаа уйдаа юу чи, үхмээр бгаа юмуу чи !
з [127.0.0.xxx] 2019-04-18 18:57
Хэзээ авах нь вэ очиж ажиллая. яаж холбогдох вэ
Зочин [127.0.0.xxx] 2019-04-18 18:09
heden Mongol zaluus tend ajillaj eruul mendeerei hohiroh boldoo
Зочин [127.0.0.xxx] 2019-04-18 16:21
цацрагийн хордлогонд баахан юм мэдэхгүй хүмүүсийг аваачиж алахаар болж дээ

Бидэнтэй нэгдээрэй