Шууд Chart

Элгээ хамгаалахад тань Эрүүл мэндийн даатгал тантай хамтарна

2019-04-18 12:48:57

Монгол Улсын Засгийн газрын  2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн гол зорилтуудын нэг бол “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр” юм.

Энэ хөтөлбөр нь  хүн амын дундах элэгний вирусийн халдварын тархалтыг хязгаарлан,хепатитийн С вирусийн халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилготой .

Тус  хөтөлбөр 2017 онд эхэлсэн бөгөөд 2020 он хүртэл үргэлжилж 15-аас дээш насны бүх хүнд элэгний В,С вирусын халдварыг илрүүлэх арга хэмжээг зохион байгуулна.

2017 онд  В,С вирусийн халдвартай байх өндөр эрсдэлтэй бүлэг буюу 40-65 насны иргэдийг шинжилгээ, оношилгоо,эмчилгээнд хамруулахыг зорьж ажилласан.

Эрүүл мэндийн даатгалын сангаас  С вирусийн халдвар илрүүлэх, вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээний зардлыг 100 хувь, вирусийн эсрэг эмчилгээний  нэг хайрцаг эмэнд  210 000 төгрөгийн эмийн үнийн  хөнгөлөлт үзүүлж   нийт 353,445 хүн буюу зорилтот насны хүн амын 47,1 хувийг нь хамруулсан.

 2018 оноос  “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн II шатны зорилтыг хэрэгжүүлж 15-аас дээш насны даатгуулагчид элэгний В, С вирусийн илрүүлэх, баталгаажуулах болон идэвхжил тодорхойлох шинжилгээний  зардлын төлбөрийг  Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцахаар шийдвэрлэсэн.

       Үүний үр дүнд өнгөрсөн онд В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд 15-аас дээш насны нийт  695,375 хүн хамруулахаас 510,239 хүнийг шинжилж, тухайн насны бүлгийн хүн амын 74.,3 хувийг хамруулж чадсан байна.

 Мөн  вирусийн эсрэг эмчилгээний эмийн үнийг  Эрүүл мэндийн даатгалын сангаас 60%-ийн хөнгөлөлттэй олгохоор шийдвэрлэж , элэгний С вирусын эсрэг эмийн жагсаалтанд 2 нэр төрлийн эмийг хавсарч хэрэглэхээр шинээр нэмж оруулсан.

     Өнгөрсөн онд  элэгний вирусийн эсрэг эмийн үнийн хөнгөлөлтөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 11,859,300.0 төгрөгийг зарцуулсан байна.

 ЭМДЕГ  энэ онд  нийт  1.053.960 сая хүнийг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаар зорьж Эрүүл мэндийн даатгалын сангаас  32,7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.

     Үүнд В, С вирусийн халдвар илрүүлэх, баталгаажуулах ,ачаалал тоолох шинжилгээний болон вирусын эсрэг эмчилгээний эмийн үнийн зардал багтана.

     Элэгний В,С вирусын идэвхжил тоолох,шинжилгээ хийх 28 лабораторитай даатгалын гэрээ байгуулан ажиллаж өнөөдрийн байдлаар нийт  99.213 даатгуулагчийг хамруулаад байна. 

    Мөн эрүүл мэндийн цахим системд нэвтрэх эрх бүхий элэгний эмгэгээр мэргэшсэн нарийн мэргэжлийн  292 эмч С вирусын эсрэг эмийг бичиж байна.

Эдгээр эмчийн олгосон цахим жороор даатгалын гэрээтэй  150 эмийн сангаар  элэгний вирусын эсрэг эмийг хөнгөлөлтэй олгож өнөөдрийн байдлаар  2,064,332,154 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулаад байна.  

 Энэ  онд эрүүл мэндийн салбарынхан элэгний Д вирусын эрт илрүүлэг,оношилгоог эрүүл мэндийн даатгалд хамруулж шинэ эмчилгээг эхлүүлэх зорилт  дэвшүүлэн ажиллаж байна.     

Түүнчлэн 2020 он гэхэд 2,185,264 иргэнийг хепатитийн В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд  бүрэн хамруулах зорилт тавиад байна.

Эрүүл мэндийн даатгалын байгууллагын хийх дээрх ажлууд нь  элэгний В,С вирусийн халдварыг хүн амын дунд эрт илрүүлж,  хяналтад авч эрүүлжүүлэх  боломжийг  бүрдүүлэх ач тустай юм.

 Даатгуулагч Та бүхэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт идэвхтэй оролцоорой.

Шинжилгээ хийх лабароториуд болон хөнгөлөлттэй эм олгох эмийн сангуудын талаарх мэдээллийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын /www.emd.gov,mn/ сайтаас авч болно.


Элгээ хамгаалахад тань Эрүүл мэндийн даатгал тантай хамтарна  
Үзсэн: 206 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй