Шууд Chart

“Төв+” хөгжлийн лигийг зохион байгуулна

2019-04-18 12:57:26

“Төв+” хөгжлийн лигийг анх удаагаа зохион байгуулна. Төв аймгийн ЗДТГ болон “Төв аймгийн залуус ТББ”-тай хамтран 2018 оны есдүгээр сард Төв аймгийн оюутан, залуучуудын “Төв+2030” фестивалийг зохион байгуулах үеэр оюутан залуучуудаас гаргасан санал санаачилгын дагуу биеийн тамир спорт тэр дундаа багийн спортын төрлийн хөгжлийг хангах, оюутан, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, амьдралын зөв хэв маягийг дадал хэвшил болгох зорилгоор ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Биеийн тамир спортын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас аймгийн мэргэжлийн холбоод, залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран “Төв+” хөгжлийн лигийг сагсан бөмбөг болон волейболын төрлөөр анх удаа зохион байгуулахаар бэлтгэл хангаж эхэлсэн байна.

Иймд сумд, агентлаг, аж ахуйн нэгж байгууллагууд баг тамирчдаа бэлтгэн оролцуулах тухай саналаа дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хүртэл Залуучууд хөгжлийн төвд ирүүлэх боломжтой. 

Эх сурвалж: Төв аймгийн ЗДТГ


“Төв+” хөгжлийн лигийг зохион байгуулна  
Үзсэн: 215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй