Шууд Chart

Эрдэмтэд тархины эд, эсийн үхжилтийг зогсоож, сэргээж болдгийг харуулсан судалгаа хийлээ

2019-04-18 13:30:52

Тархины эд, эсийн үхжилтийг зогсоож, сэргээж болдгийг харуулсан нэгэн судалгааг эрдэмтэд хийсэн байна. Америкийн Йелийн их сургуулийн эрдэмтэд гахайнуудыг нядалгаанд орсноос хэдэн цагийн дараа тархийг нь сэргээж, дахин ажиллуулжээ.

Туршилтын явцад тархины эд, эсийн үхжилтийг зогсоож болдог. Тархин дахь зарим холбоосуудыг сэргээж болдог гэдгийг эрдэмтэд илрүүлсэн байна. Энэ үр дүн амьдрал, үхлийн хоорондох зааг ялгааны талаар янз янзын таамаглал дэвшүүлж, альцхаймер мэтийн өвчний судалгаанд шинэ арга нээж мэдэхээр байна гэж хэвлэлүүд бичжээ.

Мөн энэ гэнэтийн нээлт нь тархи цусан хангамжгүй болсны дараа хэдхэн минутын дотор эргэлт буцалтгүй үхждэг гэсэн ойлголтод хаалт тавихаар байна гэж тайлбарлажээ.

Эрдэмтэд судалгаа хийхдээ 32 ширхэг гахайн тархийг цуглуулж авсан байна. Нядалгаа хийснээс нь хойш 4 цагийн дараа тархинуудыг тусгайлан бэлтгэсэн системд холбожээ. Тархинд хүчилтөрөгч нийлүүлэхийн тулд систем, тусгайлан боловсруулсан хиймэл цус, тархины эд, эсийн үхжилтийг зогсоож, удаашруулах эм тариа бүхий шингэнийг тархинд тодорхой хэмнэлээр шахаж эхэлсэн байна. Ийм байдлаар тархинд зургаан цагийн туршид сэргээх шингэн шахжээ.

Ингээд энэ ажиллагааны дүнд тархийг харилцаа холбоонд оруулдаг эд, эсүүдийн холбоос ажиллаж байгааг эрдэмтэд илрүүлсэн байна. Мөн тархинууд эмчилгээнд хэвийн хариу үйлдэл үзүүлж байснаас гадна хэвийн тархитай ижил хэмжээний хүчилтөрөгч авч байгааг тогтоожээ. Энэ үйл явц гахайнуудыг нядалгаанд оруулснаас хойш 10 цагийн дараа болсон байна.

Гэхдээ судалгаа хийсэн гахайн тархинуудад мэдлэг ойлголт, ухамсрыг илэрхийлэх дохио илрээгүй байна. Үндсэндээ гахайн тархинууд одоо ч үхмэл байгааг эрдэмтэд мөн анхааруулжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Эрдэмтэд тархины эд, эсийн үхжилтийг зогсоож, сэргээж болдгийг харуулсан судалгаа хийлээ   
Үзсэн: 206 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй