Шууд Chart

Лондон хот тээврийн хэрэгсэлд экологийн хатуу стандарт тогтоолоо

2019-04-18 13:44:34

Их Британийн нийслэл Лондон хотын засаг захиргаа тээврийн хэрэгсэлд экологийн хатуу стандарт тогтоож, энэ хэм хэмжээнд нийцээгүй автомашин, ачааны машинуудыг орж ирэхийг хориглолоо. Энэ дагуу бензин хөдөлгүүртэй автомашинууд Евро-4, дизель хөдөлгүүртэй автомашинууд Евро-6 түлш хэрэглэх шаардлагатай болж байна.

Хорт утаа ялгаруулалт багатай бүсэд шаардлагад нийцээгүй суудлын автомашинаа нэвтрүүлбэл өдрийн 15 евро, ачааны машиныг өдрийн 116 евро төлөх юм байна. Үүнийг зөрчвөл автомашинаасаа хамаарч 185-1160 еврогийн торгууль төлнө.

Дэлхийн олон хотод байдаг хорт бодисын ялгаруулалт багатай бүсүүдээс ялгаатай нь Лондон хотын хориг байнга үйлчилнэ. Мөн тэр бүсийн иргэдэд ч адилхан хамаарна.

Их Британийн нийслэлийн засаг захиргаанаас агаарын бохирдолтой тэмцэхэд авч буй эхний арга хэмжээ нь энэ юм байна. Цаашид нийтийн тээврийг экологид илүү ээлтэй болгох, бага ялгаруулалттай бүсийн тоог өргөжүүлэхээр төлөвлөж байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Лондон хот тээврийн хэрэгсэлд экологийн хатуу стандарт тогтоолоо   
Үзсэн: 235 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй