Шууд Chart

Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзав

2019-04-18 14:01:01

Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх Өвөрхангай аймагт албаны айлчлал хийж байна. Аймгийн Засаг дарга Г.Ганболдоор ахлуулсан албаны хүмүүс өнөөдөр /2019.04.18/ Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзаад хоёр талын хамтын ажиллагааг эхлүүлэх талаар ярилцлаа.

Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Элчин сайдыг орон нутгаас анх удаа Өвөрхангай аймгийг зорин ирж байгаад талархал илэрхийлж, нутаг орныхоо тухай дэлгэрэнгүй танилцууллаа. Тэрээр Монголчууд буддын шашинтай, Монголын шашны зүтгэлтнүүд Энэтхэг оронд сурч, боловсорч байна. Энэ утгаараа Энэтхэг оронг бид сайн мэднэ. Энэтхэгийн Гоман дацанд Өвөрхангай аймгийн 40 гаруй хүүхэд шашны чиглэлээр суралцаж байгаа хэмээн аймгийн Засаг дарга Г.Ганболд онцлов.

Өвөрхангай аймаг Энэтхэг улсын муж, хотуудтай хамтын ажиллагаа тогтоож, харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлэхэд идэвх зүтгэл гарган ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд технологийн дэвшил, шинжлэх ухааны ололтууд, эрүүл мэнд, эмчилгээний чанараараа дэлхийд тэргүүлж байгаа тус улстай мэдээллийн технологи, эрүүл мэндийн салбар, жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьсан юм.

Элчин сайд М.П.Сингх манай талын саналыг найрсгаар хүлээн авч

-БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 5 хүнийг мэдээллийн технологи, бусад чиглэлээр Энэтхэг улсад сургах

-Өвөрхангай аймагт хөгжүүлэх нэн шаардлагатай байгаа салбараас имэргэжилтнүүдийг богино хугацааны сургалтад хамруулах

-Эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног төхөөрөмжийг судалж, буцалтгүй тусламжаар олгох

-Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр туршлага судлуулж, технологийг аймагт нэвтрүүлэх

-Аялал жуулчлал, мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах боломжтойг уулзалтын үеэр хэлсэн юм.

Мөн Улаанбаатар хотод тус улсын эмч, мэргэжилтнүүд жил бүр хүрэлцэн ирж, хорт хавдар, нүд, элэгний чиглэлээр үзлэг, шинжилгээ хийдэг аж. Тэдгээр эмч нарыг Өвөрхангай аймагт ажиллуулах оношилгоо, эмчилгээ хийлгэх бополцоог бүрдүүлнэ хэмээв. Өнгөрөгч онд манай улсаас 75 иргэн Энэтхэг улсыг зорьж элгээ эмчлүүлж, эрүүлжсэн байна. Эмчилгээний төлбөр нь Солонгос улстай харьцуулахад 40 хувиар хямд байдаг тухай Элчин сайд хэлж байв.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн ЗДТГ


Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 298 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй