Шууд Chart

Агаарын хөлгөөр зорчигчдын анхааралд...

2019-04-18 15:31:12

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 116 дугаар тогтоолоор Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтыг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулна. Тус сургуулилттай холбогдуулан энэ сарын 25-ны өдрийн 07:00-10:00 цагийн хооронд Улаанбаатар хотын хэмжээнд авто замын хөдөлгөөнийг түр зогсоох тул тухайн өдрийн дээр заасан цагийн нислэгээр зорчих иргэд 07:00 цагаас өмнө “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд ирсэн байхыг МИАТ ТӨХК-аас анхааруулж байна. 

МИАТ ТӨХК 2019 оны дөрөвдүрээр сарын 25-ны пүрэв гарагт Бээжин, Москва, Берлин, Сөүл, Бусан, Хонг Конг хотын чиглэлд нислэг үйлдэнэ.

Эх сурвалж: МИАТ ТӨХК


Агаарын хөлгөөр зорчигчдын анхааралд...   
Үзсэн: 457 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй