Шууд Chart

Энэтхэгт сонгуулийн ажилтан эмэгтэй халдлагад өртжээ

2019-04-18 16:37:48

Энэтхэгийн парламентийн сонгуулийн хоёр дахь шат эхлэхтэй зэрэгцэн сонгуулийн нэг ажилтан халдлагад өртөж, нас баржээ. Тус улсын зүүн эргийн Орисса мужид пүрэв гарагт эхэлсэн хоёр дахь шатны сонгуулийн өмнө санал хураах цэгт ажилладаг нэг ажилтан халдлагад өртөж нас баржээ. Халдлагыг Энэтхэгийн сөрөг хүчний Маойст буюу Коммунист намын хүмүүс хийсэн хэмээн орон нутгийн хэвлэлд мэдээлж байна.

Тэд сонгуулийн ажилтан эмэгтэйн машиныг дэлбэлэх зорилгоор тэсрэх төхөөрөмж байршуулсан байна. Эмэгтэй дэлбэрэлтээс бултаж чадсан ч, нам буудуулжээ. Энэ үед түүнтэй хамт явж байсан албаны бусад хүмүүс зугтан одсон байна. Энэтхэгийн Засгийн газрыг түлхэн унагах зорилготой Маойстууд сонгуулийн материал авч явсан хоёр машин, нэг моторт дугуй руу мөн гал нээсэн байна. Гэхдээ энэ үеэр хүн өртөөгүй байна.

Сонгуулийн хорооны таван сая орчим ажилтан Энэтхэг даяар санал хураалт явуулах ажлыг зохион байгуулж байгаа юм. Тэд Маойстуудын идэвхтэй үйл ажиллагаа явуулж, байнга халдлага зохион байгуулдаг хэцүү газруудад ч сонгуулийн ажлыг гүйцэтгэж байгааг хэвлэлд онцолжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Энэтхэгт сонгуулийн ажилтан эмэгтэй халдлагад өртжээ  
Үзсэн: 123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй