Шууд Chart

Тайванийн Ерөнхийлөгчийн сонгуульд тэрбумтан Терри Гоу өрсөлдөнө

2019-04-18 16:47:31

Технологийн тэргүүлэгч "Фокс Конн" группыг үүсгэн байгуулагч, тэрбумтан Го Таймин буюу Терри Гоу Тайванийн сөрөг хүчний Гоминданы намын тэргүүн болж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байна. Тэрбээр “Хэрэв би сонгогдвол 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Гоминданы намыг төлөөлнө. Хэрэв сонгогдохгүй бол би үүний тулд хангалттай ажиллаагүй гэсэн үг болно. Намаасаа дэвшүүлсэн нэр дэвшигчийг бүрэн дэмжих болно” гэж ярьжээ.

Ингэж мэдэгдэхээсээ өмнө тэрбээр “Хятадуудын дунд далай, тэнгисийн бурхан тэнгэр гэгддэг Мазу бурхан зүүдэнд нь ирээд Тайванчуудыг хүнд хэцүү амьдралаар амьдрахыг хүсэхгүй байна гэсэн” хэмээн ярьсныг нь хэвлэлд иш татжээ.

Терри Гоу Хятадын талыг дэмждэг Гоминданы намаас нэр дэвшвэл Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлалтай бөгөөд Тайванийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч Цай Иньвений хувьд хүчтэй өрсөлдөгч болно гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Тэрбээр Тайванийг Хятадтай найрсаг харилцаатай болгоно гэсэн тайлбар байна. Учир нь Тайванийн сөрөг хүчний Гоминданы нам 1949 онд Тайванийг Хятадын эх газраас салах оролдлого хийснээс хойш олон жилийн туршид Тайвань арлыг удирдаж, Бээжинтэй сайн харилцаатай байхыг чармайж байсан юм.

Харин Тайванийн технологийн тэргүүлэгч "Фокс Конн" групп бусад технологийн компаниудад электроникийн эд хэрэгсэл нийлүүлдэг байна. Энэ компани АНУ-ын "Apple" компанийн “Iphone” гар утасны хэрэгслүүдийг үйлдвэрлэж нийлүүлдгээрээ алдартай юм байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Тайванийн Ерөнхийлөгчийн сонгуульд тэрбумтан Терри Гоу өрсөлдөнө   
Үзсэн: 189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй