Шууд Chart

Эр-Риядад 2020 оны “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт болно

2019-04-18 17:08:23

Саудын Арабын нийслэл Эр-Риядад ирэх 2020 оны 11 дүгээр сард “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт болно. Өөрөөр хэлбэл, “Их-20”-ийн уулзалт анх удаа Саудын Араб улсад зохион байгуулагдана гэж “Аль-Арабия” хэвлэл мэдээллээ.

Дээд хэмжээний уулзалтын даргаар Саудын Арабын хаан Салман ибн Абдуль-Азиз Аль Сауд ажиллах юм. “Саудын Араб улс 2020 онд дээд хэмжээний уулзалт явуулахыг тэсэн ядан хүлээж байна” гэж Саудын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлжээ.

“Их-20”-д АНУ, Их Британи, Герман, Итали, Франц, Европын холбоо, Япон, Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэг, Турк, Австрали, Канад, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Аргентин, Бразил, Мексик, Индонез, Саудын Араб, ОХУ багтдаг.

2019 оны “Их-20”-ийн уулзалт ирэх зургаадугаар сард Японд болно. Харин өнгөрсөн жилийн уулзалт 11 дүгээр сард Аргентинд болсон юм.  

Нийтэлсэн: Mонголын радио

Эр-Риядад 2020 оны “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт болно  
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй