Шууд Chart

Газар хөдөлсний улмаас метроны үйлчилгээг түр зогсоожээ

2019-04-18 17:22:32

Тайваньд зургаан магнитудын хүчтэй газар хөдөлж, метроны үйлчилгээг түр зогсоогоод байна. АНУ-ын Геологийн судалгааны төвөөс энэ талаар 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж мэдээлсэн бол, Тайванийн Цаг уурын төв агентлаг газар хөдлөлт 6,1 магнитудын хүчтэй байсан гэжээ. Мөн энэ нь он гарснаас хойш болсон хамгийн хүчтэй хөдлөлт гэсэн байна.

Одоогоор хохирлын талаар мэдээлэл алга байна. Метроны үйлчилгээг зогсоосон гэх мэдээлэл л байна. Тайвань арал Номхон далайн газар хөдлөлийн идэвхтэй бүсэд оршдог байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Газар хөдөлсний улмаас метроны үйлчилгээг түр зогсоожээ  
Үзсэн: 159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй