Шууд Chart

“Гарын таван хуруу” киноны бяцхан жүжигчид 37 жилийн дараа уулзалджээ

2019-04-19 09:34:51

Монгол Улсын төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын зохиол “Гарын таван хуруу” киноны бяцхан жүжигчид уулзалджээ. Өдгөө тэд сайхан гэр бүлийн түшиг тулгуур, халамжит хань, энхрий үрсийн аав ээж болцгоосон юм.

Уг кино нь 1983 онд анх үзэгчдийн хүртээл болж байв. Гэхдээ зураг авалтыг 1981 оны сүүлчээр Дархан-Уул аймагт хийгдэж, жилийн дөрвөн улирал үргэлжилжээ.

“Гарын таван хуруу” уран сайхны киноны хамгийн бяцхан жүжигчид болох Идэр, Элбэг, Гэрэлээ нар болон бусад уран бүтээлчид 37 жилийн дараа ийнхүү уулзалзсан байна.

Дээрх киноны Идэрийн дүрд тоглосон Н.Бат-Амгалан И.Нямдаваа найруулагчийн хүү бөгөөд ээжтэйгээ хамт есөн настайдаа тоглосон байна. Тэрбээр өдгөө чадварлаг тогооч болжээ. Харин модон зарааны эзэн, хөөрхөн Гэрэлээ буюу Б.Гантигмааг ард түмэн МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч гэдгээр нь андахгүй. Тэрбээр Монгол Улсын гавьяат жүжигчин С.Бужгар агсны охин билээ. Харин “Гарын таван хуруу”-ны нэг Элбэг буюу М.Батхишиг Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Магсар гуайн хүү бөгөөд Замын-Үүдэд амьдардаг ажээ.

"ГАРЫН ТАВАН ХУРУУ» /1983 он/

Бүтээсэн он: 1983 он

Бүлгийн тоо:  10  /өнгөт/

  • Найруулагч: Б.Балжинням И.Нямгаваа
  • Зохиолч: Ч.Лодойдамбa
  • Зураглаач: Б.Балжинням
  • Зураач: Д.Энхболд
  • Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров
  • Дууны найруулагч – Д.Варшаабазар
  • Нүүр хувиргагч – Ж.Эрдэнэ-уул
  • Эвлүүлэгч – П.Нарантуяа, С.Баясгалант

Гол дүрд:

  • Сүрэн – Я.Оюунцэцэг
  • Бат- Л.Баярсайхан
  • Баяр- Д.Ганхуяг
  • Элбэг – М.Батхишиг
  • Идэр – Н.Бат-Амгалан
  • Шагдар – Л.Лхасүрэн
  • Должин – Ш.Цэцэг
  • Хорлоо – Л.Цогзолмаа

Дүрүүдэд:

Б.Гантигмаа, О.Бат-өлзий, Ч.Батцэнгэл, С.Хандсүрэн, Б.Алимаа, Г.Доржсамбуу, Г.Ихбаяр, Л.Баттуул, Х.Түүвээ, Ж.Гомбожав, С.Соёл-эрдэнэ, Ж.Нарангэрэл нар тогложээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Гарын таван хуруу” киноны бяцхан жүжигчид 37 жилийн дараа уулзалджээ  
Үзсэн: 26837 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-04-22 11:35
амьдрал та нарыг ямар харгис эдлээ вэ хэхэхэ
Zochin [127.0.0.xxx] 2019-04-22 09:21
Ymar dutuu hagas medee oruuldagiin be Gantigmaagaas oor hen hen be gedegiig n yaj medeh u taavar taalgachihiin bn l da Ydaj bagiin kinond togolson zuragnaas n oruulaad ter ter zuun gar talaas ch gedegiimu ydaj gadniihanaas ter tal deeree joohon suraltsaj erel haiguul hiij medeendee joohon buteelch setgelgeetei hand l da uzegch uunshigchdaa hundel de
Hunii ner usiig buten bichij sur [127.0.0.xxx] 2019-04-21 21:33
gavyat jujigchin B.Magsarjav geed buten neriig ni bichchih
Taavar [127.0.0.xxx] 2019-04-20 21:22
Hen ni hen be gedgiig ni neg musun taavar bolgood oruulchihaach. Unshih yum yu ch baihgui medee baina daa.
taashgui [127.0.0.xxx] 2019-04-20 19:15
batamgalan chini nymdavaa tsetseg guai 2 iin huu ni sh dee batad togloson jujigchnii tuhai medee oruulaach
Зочин [127.0.0.xxx] 2019-04-20 13:19
Шагдар гуай бгаа биздээ
Зочин [127.0.0.xxx] 2019-04-20 07:29
Дархан хотын Салхит хороонд төмөр замын вокзалд нисэх онгоцны буудал зураг авч галын хоёр машин усаараа шүршиж байхад хүүхэд бид хараад л сууж байлаа Солонгос найруулагч уг киног үзээд хайран 50 ангит кино гээд харамсаж байна гэнэ лээ
хэхэхэ... [127.0.0.xxx] 2019-04-20 08:34
50 ангит кино энэ сэдвээр бүтээх байсан гэж үү? Нээрээ л өлхөн бүтэх байж дээ... ккк
Зочин [127.0.0.xxx] 2019-04-19 22:50
ингэж мэдээ бэлдэхгүй ээ. Гантигмааг л таньж бна. Бусдыг нь мэдэх ч үгүй.
Зочин [127.0.0.xxx] 2019-04-19 14:02
Gantigmaag l tanij bn. Busad ni uneheer taavar shig bn.
Зочин [127.0.0.xxx] 2019-04-19 12:04
Кинонд ороогүй хүмүүс бас байгаа бололтой.
Зочин [127.0.0.xxx] 2019-04-19 11:42
Huuhed bhiin zurgiig odoogiin zuragfai hartsuulaad goyo medeelel beldeechee. Tanaid yu bna arhiv l bgaa shdee. TV setguulchid soninii setguulchees neg ue dutuu ni ene l bdag bh daa. Goyo medeelliig gutaagaad ....
Kk [127.0.0.xxx] 2019-04-19 11:24
Zaraanii huuhed ter buidan deer nudnii shiltei jinsen omdtei ah mon ym shig bnaa bagiin torh bnaa kkkkk
Зочин [127.0.0.xxx] 2019-04-19 10:44
Nogoo zaraanii ezen ali be goe kino shu.
Зочин [127.0.0.xxx] 2019-04-19 10:56
Ter nvdnii shiltei Gantigmagin hajud suuj bgaan ym bishv. Hashaniha ard vlded uilad huurhun jvjiglesen dvr ymarch hachir entr bhgvi bvgdel sain dvree bvteesen hvvhdvvd goe kino shv vzeed uidamgvi
Зочин [127.0.0.xxx] 2019-04-19 10:22
яагаад худлаа бичээд байгаам бэ! Идэрийн дүрд тоглосон хүү чинь Нямгаваагийн хүү бишээ алдарт Хоовон хѳхийн дүрд тоглосон Нямдаваа гуайн хүү ш дээ ээжтэйгээ хамт тоглосон нь харин үнэн шүү
Zochin [127.0.0.xxx] 2019-04-19 10:07
Та нар жаахан мэдлэгтэй бай БатАмгалан Нямгаваа найруулагчийн хүү биш Нямдаваа найруулагчийн хүү
wonder [127.0.0.xxx] 2019-04-19 09:54
sonirxoltoi yumaa. tuxain ued ax duu shig l boltsgooson bxdaa...

Бидэнтэй нэгдээрэй