Шууд Chart

Нотр-Дамын сүмд хадгалагдаж байсан ховор нандин үнэт олдвор, үзмэрүүдийг аварч чадсан

2019-04-19 12:06:10

Нотр-дамын сүмийн орой шатах үеэр Парисын гал сөнөөгчид сүмийн дотор хадгалагдаж байсан урлагийн, соёлын, шашны ховор нандин, үнэт олдвор, үзмэрүүдийг аварч чадсан хэмээн мэдээлж байна. гал орон нутгийн цагаар оройн 18 цаг 50 минутад эхэлсэн. Модон хийцийн дээвэр, 93 метр өндөр оройн хэсэг бүхэлдээ шатаж нурж сүйдсэн.

Гэхдээ гал сөнөөгчид галын тархалтыг газар авахаас нь өмнө амжиж унтрааж чадсан юм. Улмаар түүхийн үнэлж баршгүй гайхалтай үзмэрүүдийг аварч чадсан юм. Үүний дотор Ийсус Христийн өргөст титэм, Венециэс Парист авчирч 9-ээр Людовикт хүргэгдсэн титэм зэрэг багтаж байгаа юм. Мөн Францын хэвлэлүүд алдарт шилэн цонхнууд хагарч бутралгүй хэвээр үлдсэнд баярлаж байгаагаа нийтэлсэн байна.

Мөн 12 элч нарын хөшөө галд нэрвэгдэн сүйдэлгүй аюулгүй газарт хүргэгдэж амжжээ. Сүмийн доторх үндсэн бүтэц эвдрэлгүй үлдэж чадсан. Үүнээс гадна Виктор Хюгогын алдартай хонхнууд ямар ч гэмтэл аваагүй юм. Модон хийцийн дээвэр шатсаны улмаас сүмийн чулуун эд зүйлс, хана тааз нурж сүйдэх өндөр аюул эрсдэл дор байсан байна. хэрэв чулуун хэсэг нурж сүйдсэн бол сүм бүхэлдээ үгүй болох байсан гэжээ. Азаар бүхий л чулуун хэсэг гэмтэлгүй үлдэж чадсан байна.

Гал гарсны дараагаар Францын бизнесменүүд сэргээн босгох ажилд өөрсдийн хувь нэмэр, хөрөнгө санхүүгийн хандив дэмжлэг үзүүлэхээ амласан нь бас нэгэн гайхамшигт аврал боллоо хэмээн мэдээлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нотр-Дамын сүмд хадгалагдаж байсан ховор нандин үнэт олдвор, үзмэрүүдийг аварч чадсан  
Үзсэн: 190 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй