Шууд Chart

"Амгалан орчлон-Амгалан Улаанбаатар" дүрслэх урлагийн баяр болно

2019-04-19 12:21:18

СУИС-ийн багш Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх Дизайн Урлагийн Сургуулиас санаачлан “Амгалан орчлон-Амгалан Улаанбаатар” дүрслэх урлагийн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг болоод дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Маргааш 11:00-16:00 цагийн хооронд Тусгаар тогтнолын талбайд "Амгалан орчлон-Амгалан Улаанбаатар" дүрслэх урлагийн баяр болно. 

 

“Амгалан орчлон-Амгалан Улаанбаатар” дүрслэх урлагийн уламжлалт баярын үеэр олон нийт дүрслэх урлагийн олон төрөл зүйлүүдтэй нэг дор танилцаж, зарим нэг төрөл зүйлүүдийн бүтээх арга ажиллагааг үзэж, өөрийн гараар мэдрэх, бүтээх боломжийг бүрдүүлж анхан шатны мэдлэгийг олж авах боломжтой юм байна.  

Дүрслэх урлагийн баярын үеэр ДДУС-ийн амьд хөгжмийн хамтлагийн тоглолт, мэргэжил тус бүрийн онцлогийг харуулсан үзэсгэлэн, үзүүлэх ажлууд, уран зураг инстоляци хосолсон орон зайн урлагийн үзүүлбэр, “Амгалан орчлон-Амгалан Улаанбаатар” гар зургийн уралдаан болон “Шилдэг бүтээл-2019” уралдаант үзэсгэлэнгийн шагнал гардуулах ёслол болох юм.  


"Амгалан орчлон-Амгалан Улаанбаатар" дүрслэх урлагийн баяр болно   
Үзсэн: 228 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй