Шууд Chart

Америкийн тээвэрлэгч пуужин ОУСС-д ачаа хүргэхээр сансарт хөөрлөө

2019-04-19 12:13:34

Америкийн тээвэрлэгч пуужин Антарес Олон улсын сансрын станцад ачаа хүргэхээр задгай сансарт хөөрсөн байна. Тус тээвэрлэгч пуужин Сигнус нэртэй сансрын хөлгийг тээвэрлэн задгай сансарт гарсан. Тус хөлөг дэлхийн тойрог замд байрлах сансрын станцад 3,5 тонн ачааг хүргэх даалгавартай хөөрсөн байна. Ачаа ачсан сансрын хөлөг олон улсын сансрын станцтай маргааш гэхэд залгагдах юм байна.

Тус хөлгийг АНУ-ын Виржиния мужийн эрэгт орших Атлантын далайн арлын бүс болох Уоллопсийн нислэгийн талбайгаас хөөргөсөн. Ачааны хөлөг олон улсын сансрын станцад хэрэглээний бүтээгдэхүүн, станцын шаардлагатай тоног төхөөрөмж, шинжлэх ухааны техник эд хэрэгсэл зэрэг бусад зүйлсийг тээвэрлэсэн гэжээ.

Тус хөлөг Америкийн сансрын нисгэгч түүхэнд анх удаа саран дээр газардсаны 50 жилийн ойн өдөр хүртэл буюу энэ оны 7-р сар хүртэл станцад залгаатай ажиллана гэжээ. Үүнийхээ дараагаар станцаас салж, 12-р сар хүртэл дэлхийн тойрог замд байх юм байна. Энэ хугацаандаа жижиг хиймэл дагуулуудыг задгай сансарт гаргах, шинжлэх ухааны туршилтыг хийж явуулах юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Америкийн тээвэрлэгч пуужин ОУСС-д ачаа хүргэхээр сансарт хөөрлөө  
Үзсэн: 524 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй