Шууд Chart

Дэлхийн хамгийн “золгүй” эдийн засагтай улс орнуудын жагсаалтыг гаргажээ

2019-04-19 12:35:07

“Блүүмберг” агентлаг дэлхийн хамгийн “золгүй” эдийн засагтай улс орнуудын чансааг пүрэв гарагт нийтэллээ. 2019 оны энэ жагсаалтыг Венесуэль улс тэргүүлсэн байна. Тус улс энэ чансааг таван жил дараалан тэргүүлж байгаа юм.

Венесуэлийн Засгийн газар 2016 оноос хойш эдийн засгийн албан ёсны статистикаа гаргахаа больсон ч “Блүүмберг”-ийн шинжээчид энэ онд тус улсын инфляцийг 8 сая хувьд хүрнэ гэж таамаглаж байна. 

Хоёрдугаар байрт, Аргентин, гуравдугаарт, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс оржээ. Мөн Турк, Грек айргийн тавд бичигджээ. Харин хамгийн “азтай” эдийн засагтай улс орноор Тайланд, Швейцарь, Сингапурыг нэрлэсэн байна.

Энэ чансааг гаргахад инфляци, ажилгүйдлийн түвшний мэдээллийг үндэслэдэг. Эдгээр үзүүлэлт бага байх тусам хүн ам нь илүү “азтай” гэж тооцдог байна. Энэ жилийн чансааг анх удаа зөвхөн статистикийн мэдээлэл дээр бус, эдийн засагчдын дунд санал асуулга явуулан гаргасан байна. Чансаанд нийт 62 улс багтжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Дэлхийн хамгийн “золгүй” эдийн засагтай улс орнуудын жагсаалтыг гаргажээ   
Үзсэн: 435 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй