Шууд Chart

Өсвөр насны хүүхдүүд шүдэнз зурж, гал алдсаны улмаас тодорхой хэмжээний газар шатжээ

2019-04-19 12:45:30

Цаг агаар дулаарсан ч, ихэнх нутгаар хуурайшилттай байна. Энэ нь санамсаргүй байдал, хэн нэгний буруутай үйлдлээс шалтгаалсан гал түймэр гарах өндөр эрсдэлтэй нөхцөл бүрдсэн гэсэн үг юм.

Тухайлбал, Орхон аймгийн бүс нутгаар гэхэд хуурайшилтын 3 зэрэгт хүрсэн буюу энэ нь өндөр эрсдэлтэй гэсэн үг юм. 2019 оны эхний 4 сарын байдлаар Орхон аймгийн нутаг дэвсгэрт нийт 39 удаагийн гал түймрийн дуудлага ОБГ-т ирсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар өссөн дүн гэдгийг Орхон аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Г.ГАНБААТАР хэллээ. Галын нийт 39 дуудлагын 30 нь хуурай өвс шатааснаас, 9 нь зуух яндан, цахилгааны аюулгүй байдлыг сахиагүйтэй холбоотой аж.

Мөн энэ сарын 10-ны өдөр ууланд өсвөр насны хүүхдүүд шүдэнз зурж, гал алдсаны улмаас тодорхой хэмжээний газар шатсан, 16-ны өдөр Баян-Өндөр сумын Их залуу Шанд багийн 25-26 р гудамжны айл өрх хашаан дахь шар өвсөө шатааснаас улмаас гал алдаж, 5 айл хашаа, бусад эд зүйлсээ шатаагаад буй.

Иймд Орхон аймгийн ОБГ-аас эцэг эхчүүд хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах, иргэд санамсар болгоомжгүй байдлаас үүдэлтэй гал алдахаас сэрэмжлэх, хашаан дахь хуурай өвсийг шатаахгүй байх, хөдөө хээр ил задгай гал асаахгүй, татсан тамхины ишээ бүрэн унтраахыг анхааруулж байна.

Дашрамд дурдахад санамсаргүй байдлаар гал алдсан тохиолдолд иргэнд зөрчлийн тухай хуулиар 100.000-1.000 000 хүртэлх мөнгөн торгууль, учирсан хохирлыг бүрэн барагдуулах, хэрэв учирсан хохирол 50 саяаас дээш бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу 2-8 жил хорих ялаар шийтгэхээр хуулинд тусгагсджээ.

 

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өсвөр насны хүүхдүүд шүдэнз зурж, гал алдсаны улмаас тодорхой хэмжээний газар шатжээ  
Үзсэн: 548 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-04-19 16:00
Энэ ч ариа дэндүү хууль уу.Яагаад санамсаргүй бол гэж тодорхойлж байгаа юм бэ?Санаатай бол яах ёстой юм.Үгийн алдаа юм уу утгын алдаа юм уу.
BAAS [127.0.0.xxx] 2019-04-19 15:44
AA TIIN TIIN DANDAA USVUR NASNIIHAN KAKAKAKA

Бидэнтэй нэгдээрэй