Шууд Chart

Билл Гэйтсийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт анх удаа Монгол оюутан шалгарчээ

2019-04-19 13:29:59

Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад хоёрдугаарт бичигддэг, Их Британи улсын Кэмбрижийн их сургуулийн 2019 оны мастер болон докторын зэрэгт суралцах "Gates Cambridge" хөтөлбөрт тэнцэгчдийг хэд хоногийн өмнө зарлажээ. Энэ жил дэлхийн 37 улсаас шалгарсан нийт 90 оюутан хамрагдахаар болсон аж. Түүнчлэн юм байна.

Тухайлбал, "Gates Cambridge" хөтөлбөрт Монгол Улсаас Баясгалангийн Онон шалгарчээ. Тэрбээр тус хөтөлбөрт Conservation Leadership чиглэлээр Мастерын зэргээ хамгаалахаар болсон. Б.Онон өмнө нь АНУ-ын Йелийн их сургуульд Байгаль орчны эдийн засаг, Витманы коллежид Байгаль орчны бодлого зүйг суралцаж, бакалаврын зэрэг хамгаалж байсан. Мөн Зориг санд ажиллаж байх хугацаандаа ирээдүйн залуу байгаль орчны хамгаалагчдыг бэлтгэх зорилготой "Байгаль орчны манлайллын хөтөлбөр"-ийг Монгол Улсад санаачилж, эхлүүлжээ.

Сонирхуулахад, “Microsoft” компанийн үүсгэн байгуулагч Билл Гэйтс 2001 онд өөрийн сайн үйлсийн сан болох "Билл, Мелинда Гэйтс" сангаар дамжуулан олон улсын хөгжиж буй орнуудын оюутан, ирээдүйн судлаач нарыг дэмжих зорилгоор нийт 210 сая ам.долларыг хандивлаж байсан. Энэ нь тухайн үед Их Британи улсын түүхэнд их сургуульд зориулж буй хамгийн том хэмжээний хандивт тооцогдож байжээ. Тэр үеэс хойш Кэмбриж "Gates Cambridge" хэмээх хөтөлбөрийг нээж, жил бүр салбар салбартаа өөрчлөлт авчирч, нөлөө үзүүлж буй оюутнуудыг шалгаруулах болсон байна. Энэ хөтөлбөрт 2001 оноос хойш өнөөдрийг хүртэл дэлхийн 100 гаруй улсын 1600 орчим оюутан шалгарч хамрагджээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Билл Гэйтсийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт анх удаа Монгол оюутан шалгарчээ   
Үзсэн: 1951 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-04-22 15:05
Congrats!
Зочин [127.0.0.xxx] 2019-04-19 17:52
Мундаг бнаа баяр хүргэе.

Бидэнтэй нэгдээрэй