Шууд Chart

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томиллоо

2019-04-19 13:55:55

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал хэлэлцлээ. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаад байгаатай холбогдуулан тэдний оронд томилуулахаар Ерөнхийлөгч, Засгийн газраас тус бүр нэг хүнийг нэр дэвшүүлэх бол гурвыг нь Улсын Их Хурлаас нэр дэвшүүлж байгаа.

Нэр дэвшигчдийн талаарх танилцуулгыг Ерөнхийлөгчийн Хүний эрх, нийгмийн бодлогын зөвлөх Г.Уянга, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар танилцуулсан юм.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, санал хэлсэний дараагаар санал хурааж, МУИС-ийн түүхийн тэнхимийн багш, түүх судлаач, төрийн шагналт эрдэмтэн Д.Өлзийбаатар, Засгийн газраас Улсын Бага Хурлын гишүүн, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан, академич, хуульч эрдэмтэн Н.Жанцан, УИХ-аас нэр дэвшүүлсэн С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо.

Шинээр томилогдсон Сүхбаатарын Алтанцэцэг нь МҮОНРТ-ийн "Монголын мэдээ" агентлагт сурвалжлагч, редактор, ОХУ-д суугаа тусгай сурвалжлагч, МОНЦМЭ агентлагт гадаад сурталчилгааны ерөнхий редактор, ерөнхий захирал, МСНЭ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байв.

Нэр дэвшигч Ванжилын Бат-Эрдэнэ нь Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны нэгдүгээр орлогч дарга, Монголын радиогийн дарга, радиогийн “Хурд” агентлагийн захирал, “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагч, Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрх зүйн мэдээлэл, сурталчилгааны албаны захирал зэрэг алба хашиж байжээ.

Харин нэр дэвшигч Доржсүрэнгийн Батсүх нь Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хуульч-өмгөөлөгч юм.


МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томиллоо  
Үзсэн: 513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-04-19 15:12
харин 10 гаран жил хүмүүс ээлжлэн энэ удирдах зөвлөлд орж ирэхэд ийм аятайхан хүмүүс ингэж сонгогдож байгаагүй л юм байна. тэр саарал байшинд өсөж өндийсөн зовлон жаргалыг нь мэддэг нуруутай мэргэжлийн хүмүүс иржээ.

Бидэнтэй нэгдээрэй