Шууд Chart

Утааны СО угаарын хий, тоосонцрын хэмжээ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарчээ

2019-04-19 13:59:04

Хан–Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Бат трейд си ХХК-ийн Чандмань супермаркет төвийн халаалтын уурын зуух нүүрс түлээд байна гэсэн гомдлын дагуу 1902000005 дугаартай зөрчлийн хэрэг нээж хяналт шалгалт хийгдлээ.

Шалгалтаар Бат трейд си ХХК-ийн уурын зуух нь агаар хамгаалах шаардлага хангахгүй техник технологитой, Нийслэлийн Агаарын Бохирдлыг бууруулах газраас утаанд хэмжилт хийж, утааны СО угаарын хий, тоосонцорын хэмжээ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарсан байсан тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь заалтаар шийтгэлийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулах эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүллээ.   

 

 


Утааны СО угаарын хий, тоосонцрын хэмжээ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарчээ  
Үзсэн: 145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй