Шууд Chart

Мисс А.Дэлгэрцэцэг “Mrs International World” тэмцээнд оролцоно

2019-04-19 14:32:47

Өнгөрсөн жил Алдарт эхийн  одонтой ээжүүдийн  дунд “Mrs Mongolia World-2018-Гоо ээж” улсын анхдугаар уралдааныг зохион байгуулсан. Энэхүү тэмцээний ялагч,  БСШУСЯ-ны “Боловсролын салбар дах хүүхэд хамгааллын элч” мисс А.Дэлгэрцэцэг маргааш “Mrs International World” тэмцээнд оролцохоор АНУ-ыг зорих гэж байна. Лас Вегаст болох “Mrs International World” тэмцээнд нийт 41 орны ээжүүд оролцон, авьяас билэг, ур чадвар, оюун ухаан, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдөх юм. 

Дэлхийн хэмжээний тэмцээнд Монгол ээжүүдээ төлөөлөн оролцож байгаа, “Алдарт эхийн одонтой мисс  А.Дэлгэрцэцэгт  Монголын Үндэсний шилдэг үйлдвэрлэгч “Алтай кашмер” ХХК-иас амжилт хүсч, бүтээгдэхүүнийхээ дээжээс  бэлэг гардууллаа. “Mrs International World” тэмцээн энэ сарын 25-наас Лас Вегаст эхлэх юм байна.

Сонирхуулахад, “Mrs Mongolia World-2018-Гоо ээж” уралдаанд дөрөв буюу түүнээс олон хүүхэд төрүүлж, “Алдарт эхийн I, II одон”-ийн эзэд болсон ээжүүд өрсөлдсөн билээ. Уг уралдааны сүүлийн шатанд 29 бүсгүй өрсөлдөж, дөрвөн хүүхдийн ээж А.Дэлгэрцэцэг ялагчаар шалгарсан юм. Мөн тэрбээр одонтой 3500 ээжийг хамруулсан “Төрсний дараах сэтгэл гутрал” төслөөрөө тэмцээний “Хүмүүнлэг мисс”-ээр шалгарсан юм. Харин “Mrs International World” тэмцээнийг 1984 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд нөхөрт гарсан бүсгүйчүүд оролцдогоороо онцлогтой аж.


Мисс А.Дэлгэрцэцэг “Mrs International World” тэмцээнд оролцоно  
Үзсэн: 200 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй