Шууд Chart

Эх, хүүхдийн амь насыг аварлаа

2019-04-19 15:08:23

2019 оны 04-р сарын 11-ний шөнө 01 цагийн үед Завхан аймгийн Тэлмэн сумын харъяат сумын төвөөс 20 км зайнд орших малчны гэрт П.Б 26 настай эмэгтэй хоёр дахь жирэмслэлт 36 долоо хоногтой манас таталт HELLP хам шинж оношоор биеийн байдал маш хүнд байдалтай эхэд Тэлмэн сумын ЭМТ-ийн их эмч Мягмаржаргал, Өнөтуяа нар нь Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгээс эх барихын хагалгааны багийн тусламж дуудаж цаг алдалгүй яаралтай гэрт нь Кесерово хагалгаа хийснээр эх хүүхдийн амь насыг аварч чадлаа.

Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн дарга Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн их эмч Х.Цэцэгдэлгэр - Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний ахлах зэргийн их эмч Ц.Нарантуяа - Мэс заслын их эмч Т.Пүрэвдорж, - Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Д.Бадамгарав, - Хүүхэд, Нярайн их эмч Д.Цэнгэлжаргал - Хагалгааны сувилагч Ч.Оюун - МЭЭ-ний сувилагч А.Цэрэндэжид /тэргүүлэх зэрэг/ - Нярайн сувилагч Ө.Алтанцэцэг /ахлах зэрэг/ - Жолооч Д.Баатарбилэг Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Г.Баярмаа хагалгааны дараах эмийн эрчимт эмчилгээг оновчтой түргэн шуурхай хийснээр 2 хоногийн дотор эхийн биеийн байдлыг сайжруулан тогтворжуулж Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний их эмч Д.Лхамноржим эмчид хүлээлгэн өгөв. Тэлмэн сумын эмнэлэгт эмийн эрчимт эмчилгээг 2 хоног үргэлжлүүлэн хийж ТНЭ-т тээвэрлэв. Тэлмэн сумын эх баригч Дуламсүрэн нь 4 хоног хажуугаас холдолгүй сахив. Одоогоор эх хүүхдийн биеийн байдал сайн ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаа.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эх, хүүхдийн амь насыг аварлаа  
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй