Шууд Chart

БНСУ-ын жүжигчин Ма Дон-Сок "Marvel"-ын кинонд супер баатрын дүр бүтээнэ

2019-04-19 16:22:41

Найруулагч Хлоя Чжаогийн найруулж буй "The Eternals" кинонд Анжелина Жоли супер баатрын дүр бүтээх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл БНСУ-ын “Train to Busan” “Outlaws” зэрэг алдартай бүтээлд тоглосон солонгос жүжигчин Ма Дон-Сок тус кинонд эрэгтэй супер баатрын дүрд тоглож магадгүй аж. Marvel" студийн зүгээс Ма Дон-Сокт кинонд тоглуулах санал болон гэрээгээ хүргүүлжээ.

"Marvel" студийн супер бүтээл "Avengers" киноны дөрөвдүгээр анги, Marvel cinematic universe(MCU)-ээс гаргаж байгаа хоёр дахь бүтээл "Endgame" буюу "Эцсийн тулаан" кино энэ сарын 26-нд нээлтээ хийнэ. Тус кинонд Ахмад Америкийн дүрийг бүтээсэн жүжигчин Крис Эванс уг ангид тоглоод "Marvel" студийг орхиж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Үүнтэй зэрэгцэн тус студи шинэ супер баатруудын дүрд тоглох жүжигчидтэй гэрээ байгуулж байгаа юм.

Сонирхуулахад, MCU ирэх жилүүдэд "Black Panther-2", "Black Widow", "Doctor Strange-2", "The Eternals", "Guardians of the Galaxy-vol.3", "Shang-Chi" зэрэг зургаан киног хийхээр баталсан.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

БНСУ-ын жүжигчин Ма Дон-Сок "Marvel"-ын кинонд супер баатрын дүр бүтээнэ  
Үзсэн: 492 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй