Шууд Chart

Дадлага сургуульд 160 гаруй алба хаагч оролцож, харилцан туршлага судлав

2019-04-19 17:25:31

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас Онцгой байдлын стратеги профессорын багтай хамтран “Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургууль”-ийг зохион байгууллаа.

Дадлага сургуулиар газар хөдлөлтийн гамшгийн үед удирдлага зохион байгуулалтаар хэрхэн хангах, хэрхэн зохион байгуулах, штабын ажиллагаа болон газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үеийн эрэн хайх, аврах ажиллагаа, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг зохион байгуулах үзүүлэх тоглолтыг хийлээ.

Дадлага сургуульд Онцгой байдлын байгууллага болон төрийн цэргийн байгууллагын нийт 160 гаруй алба хаагч оролцож, харилцан туршлагаа солилцлоо гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.


Дадлага сургуульд 160 гаруй алба хаагч оролцож, харилцан туршлага судлав  
Үзсэн: 184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй