Шууд Chart

Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахыг шаардаж байна

2019-04-19 17:42:13

Монгол хэлний тухай хуульд тусгайлан үүрэг хүлээсэн байгууллагын хувьд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Монгол Улсын хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллах, хяналт шалгалт, судалгаа шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монгол хэлний тухай хуульд зааснаар хуулийн этгээдийн нэр хаяг, олон нийтэд зориулсан зар, зааварчилгаа, мэдээлэл, аюулгүй ажиллагааны санамжийг монгол хэлээр бичнэ гэснийг хэрэгжүүлж ажиллах тухай шаардаж хугацаатай албан бичгийг аж ахуйн нэгж, албан байгууллагуудад хүргүүлсэн.

Аж ахуйн нэгж, байгууллагуудаас Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар тайлан, мэдээллээ ирүүлсээр байна.
Тухайлбал “Говь” хувьцаат компаниас Улаанбаатар Галерей Олон улсын ноолуурын төв дэлгүүрийн хаягийг крилл болон үндэсний бичгээр бичиж байршуулсан бөгөөд бусад салбарын хаягжилтыг шинэчлэн ажиллаж байгаа талаар, “Би Эс Би” ХХК, “Нэкст электроникс” ХХК, “Каппэ Бэнэ Монголиа” компани зэрэг нь салбар дэлгүүрүүдийн нэр хаяг, олон нийтэд зориулсан зар, зааварчилгаа, аюулгүй ажиллагааны санамжийн мэдээллүүдийг Монгол хэлээр бичих албан хариуг ирүүлсэн байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цаашид Монгол хэлний тухай хуулийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага тооцох, аж ахуйн нэгж байгууллагуудад өгсөн зөвлөмжийн дагуу гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж ажиллах болно.

Монгол хэл, үндэсний бичиг, соёлоо түгээн дэлгэрүүлэх ажилд албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүр үүрэг оролцоотой ажиллацгаая.

Эх сурвалж: ШӨХТГ


Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахыг шаардаж байна   
Үзсэн: 214 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй