Шууд Chart

Нийт нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна

2019-04-20 10:36:22

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу энэ сарын 20-нд Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорнодын аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, малаа ойрын бэлчээрт хариулах, хөдөө орон нутгийг зорих иргэд хол, ойрын замд гарахдаа цаг агаарын мэдээллийг тухай бүр авч, бэлтгэл, бэлэн байдлаа хангах,

Мөн одоогийн мэдээллээр Төв аймгийн Лүн, Баянхангай, Аргалант, Баянчандмань суманд болон Дархан-Уул аймгийн нутгаар хүчтэй шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул замд яваа жолооч нарт замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой байж, ойролцоох газар түр саатаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Онцгой байдлын ерөнхий газар


Нийт нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна  
Үзсэн: 156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй