Шууд Chart

Дахин боловсруулах хог хаягдал худалдан авах 30 цэгийн байршил

2019-04-20 12:22:57

Өнөөдөр “Их хотын их цэвэрлэгээний 90 минут” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээтэй. Цэвэрлэгээг нийслэл даяар 11:00 цагт эхлүүлэх бөгөөд үүнд ААН, байгууллагууд 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, засварлаж, гадна талбайгаа чийгшүүлэх юм.

Энэ жилийн их цэвэрлэгээний үеэр 9 дүүргийн хэмжээнд нийт 30 байршилд дахин боловсруулах хог хаягдлын урамшуулалтай үнээр худалдаж авна. Мөн нийт 15-20 тонн дахин боловсруулах хог хаягдал худалдаж авахаар төлөвлөжээ.

Иргэд цуглуулсан хог хаягдлаа дараах 30 цэгт тушаах боломжтой юм. Ихэнх цэгүүд дахивар нөөцийг худалдан авч буй дундаж үнэ:

  • Хөнгөн цагаан лааз кг нь 1500 төгрөг
  • Гялгар уут, пакет кг нь 400 төгрөг
  • Ундаа, усны сав кг нь 300 төгрөг
  • Пивоны шил ширхэг нь 800 төгрөг
  • Архины шил ширхэг нь (төрлөөс нь хамаарч) 20-200 төгрөг
  • Зөөлөн хуванцар кг нь 300 төгрөг
  • Төмөр, метал кг нь 200 төгрөг гэх мэт үнэтэй байна. 

Дахивар нөөц худалдан авах байршлуудын мэдээлэл

 


Дахин боловсруулах хог хаягдал худалдан авах 30 цэгийн байршил  
Үзсэн: 506 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зосин [127.0.0.xxx] 2019-04-21 23:21
Цаас авдаг газар байна у.

Бидэнтэй нэгдээрэй