Шууд Chart

Монголын шигшээ баг Брунейн багтай өрсөлдөнө

2019-04-20 14:41:51

Хөлбөмбөгийн 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ний урьдчилсан шатны эрхийн төлөө тоглох багуудыг тодруулах сугалааны үйл ажиллагаа өнөөдөр Малайзын нийслэл Куала Лупмур хотод явагдлаа.

Майкл Вайсс дасгалжуулагчтай Монголын шигшээ баг дэлхийн чансааны 194 дүгээр  байрт бичигдэж байгаа Брунейн багтай учраа таарч ирэх зургадугаар сарын 6, 11-ний өдрүүдэд шийдвэрлэх тоглолт хийхээр боллоо.

Эхний тоглолт зургадугаар сарын 6-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод, хариу тоглолт 11-нд Брунейн нийслэл Бандар Сери Бегаван хотод явагдах хуваарьтай байна.

Сугалааны дараа Брунейн шигшээ багийн дасгалжуулагч Жон Виттл: “Их хүнд сугалаа таарлаа.

Мэдээж энэ шатны бүх багууд чанга ч бидний хувьд Монгол бол хэцүүхэн өрсөлдөгч. Тэд Герман дасгалжуулагч ажиллуулж сүүлийн жилүүдэд амжилт нь өссөөр байна.” хэмээн яриалаа. Брунейн шигшээ багийн ахлагч Фаяк Жефри Болкиа нь Английн дээд лигийн “Лестер сити” клубт харъяалалтай бол бусад тоглогчид нь дотоодын лигтээ тоглодог гэнэ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын шигшээ баг Брунейн багтай өрсөлдөнө   
Үзсэн: 236 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй