Шууд Chart

Жолооч нарыг сонирхогчид болон мэргэжлийн гэж ангилах санал гаргажээ

2019-04-20 15:36:46

Оросын Тээврийн яамнаас жолооч бэлтгэх системдээ өөрчлөлт оруулж, жолооч нарыг сонирхогчид болон мэргэжлийн гэж хоёр ангилах санал гаргалжээ. Энэ тухай пүрэв гарагт албан ёсны цахим хуудаст нийтлэгдсэн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” холбооны хуулийн өөрчлөлтөд дурджээ.

Энэ өөрчлөлтийн хүрээнд сонирхогчдыг боловсролын тухай хууль тогтоомжийн дагуу бэлтгэхээр төлөвлөж байна. Тэд замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоогүй зохион байгуулалт-удирдлагын хичээлийг судлах шаардлагагүй болж байгаа юм. Энэ хөтөлбөр нь зорчигч, ачаа тээвэрлэх мэргэжлийн жолооч болох төлөвлөгөөгүй жолооч нарт илүүддэг гэжээ.

Харин ачаа, зорчигч тээвэрлэх мэргэжлийн жолооч нар мэргэжлийн сургалтаар бэлтгэгдэнэ. Энэ сургалтад жолооны үнэмлэх авсныхаа дараа сууж болох юм байна. Мэргэжил эзэмшсэн тухай баримтыг сургалтад сууж, шалгалтаа өгсөн жолооч нарт 5 жилийн хугацаатайгаар олгоно. Энэ хугацаа дууссаны дараа дахин мэргэших сургалтад хамрагдана.

Жолооч нарыг сонирхогч болон мэргэжлийн гэж хоёр ангилснаар мэргэшсэн жолоочийн мэргэжил дээшлүүлэх хугацааг тогтоох боломжтойгоос гадна сонирхогчдод илүү ачаалал үүсгэхгүй юм.

Оросын Тээврийн яам энэ өөрчлөлтөөс урган гарах олон өөрчлөлтийг тооцож, хоёр жилийн дараа мөрдөж эхлэх санал гаргажээ.


Жолооч нарыг сонирхогчид болон мэргэжлийн гэж ангилах санал гаргажээ  
Үзсэн: 337 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Z [127.0.0.xxx] 2019-04-21 09:38
Amerikiin systemiig nevtruulj baindaa

Бидэнтэй нэгдээрэй