Шууд Chart

Франкфурт хотын нэгэн гудамжинд өглөө бүр ийм нэгэн дүр зургийг харж болно

2019-04-22 09:21:27

ХБНГУ-ын Франкфурт хотын нэгэн гудамжинд өглөө бүр ийм нэгэн дүр зургийг харж болох нь ээ.

Эзэн нь өдгөө 79 нас хүрч, морио унаж чадахаа байсан тул уг цагаан зүстэй хүлэг өөрөө л ийнхүү алхаж явдаг болсон гэнэ.

14 жилийн турш ганцаараа нэг л замаараа алхаж яваа тэр гүү маш олон танилтай болсон бөгөөд хүмүүсийн өгсөн ямар ч хүнсийг иддэг аж.

Тэр хавийн оршин суугчид түүнийг баатар мэт хүндэлдэг бөгөөд хомоолыг нь баяртай нь аргагүй уралдан цэвэрлэдэг гэнэ.

Ногтон дээрээ намайг “Женни гэдэг. Би зугтаагүй. Зүгээр л алхаж явна, баярлалаа” гэж бичсэн байдаг хэдий ч зарим мэдэхгүй хүн цагдаад дуудлага өгчихдөг ажээ.

Гэвч тэдгээр цагдаа утсаар тайлбар өгөхдөө “Энэ гүү 14 жил ингэж ганцаараа алхахдаа нэг ч удаа хэрэг тарьж байгаагүй юм. Хотоор сэлгүүцэн найзуудтайгаа мэндэлж, өгсөн юмыг нь идчихээд жүчээ рүүгээ буцаад алхчихдаг” хэмээдэг байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Франкфурт хотын нэгэн гудамжинд өглөө бүр ийм нэгэн дүр зургийг харж болно   
Үзсэн: 1776 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
:( [127.0.0.xxx] 2019-04-22 15:11
yaanaa nuguu hujaanuudad mahalaad zarchihviidee huurhiig
Зочин [127.0.0.xxx] 2019-04-22 21:07
Лол яагад ийм хөгжилтэйм бээ

Бидэнтэй нэгдээрэй