Шууд Chart

Монголчууд гурав дахин бага өртгөөр төмөр зам барьж байна

2019-04-22 09:54:00

ЗТХ-ын сайд Б.Энх-Амгалан Дорноговь аймгийн Алтанширээ суман дахь нефть боловсруулах үйлдвэрийн чиглэлд баригдаж буй авто зам, төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Гадаадын гүйцэтгэгч байгууллагууд 1 километр төмөр замын барилгын ажилд 3.2 сая ам.долларын өртөг санал болгож байсан бол Монголчууд дотоод нөөц бололцоогоо ашиглан үндэсний их бүтээн байгуулалтыг хийж, 1 километр төмөр замыг 800-900 мянган ам.доллараар буюу дээрх үнээс даруй 3 дахин бага өртгөөр бүтээн босгож байна. Төмөр замын барилгын ажлыг УБТЗ ХНН өөрсдөө барьж, зөвлөх инженерээр монгол хүн ажиллаж байгаа бол авто замын барилгын ажлыг цэргүүд гүйцэтгэж байгаа юм. Зэвсэгт хүчний 20 гаруй анги, байгууллагын 189 цэргийн алба хаагч ажиллаж байгаагийн 100 гаруй нь инженер техник, машин механизмын ажилчид, 21 нь хугацаат цэргийн албан хаагч нар үүрэг гүйцэтгэж байна.       

Уг замаар газрын тос тээвэрлэхээс гадна, хэвтээ тэнхлэгийн төмөр замын эхлэл болж байгаагаараа онцлог юм. Б.Энх-Амгалан сайд Үндэсний хэмжээний бүтээн байгуулалтыг дотоод нөөц бололцоогоороо хийж гүйцэтгэж байгаагийн давуу тал нь хөрөнгө оруулалтын өгөөж дотооддоо үлдэхээс гадна цэргүүд алба хаах хугацаандаа эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, халагдаад явахдаа ажил амьдралын гараагаа эхлэх тодорхой хэмжээний мөнгөтэй, мэргэжлийн чиг баримжаатай иргэн орон нутагтаа очих нь сайшаалтай хэрэг гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: ЗТХЯ


Монголчууд гурав дахин бага өртгөөр төмөр зам барьж байна  
Үзсэн: 752 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Сандаг [127.0.0.xxx] 2019-04-26 22:19
Болооч дээ. энэ маягаар шууд төрийн компаниуд ажиллавал бүх ажил 3 дахин хямд хийгдэж магадгүй барилга ч Жагаа гийн хэлдгээр 2 дахин хямдарна.

Бидэнтэй нэгдээрэй