Шууд Chart

Ирэх сарын 1-нээс хэрэглээний усны үнэ нэмэгдэнэ

2019-04-23 12:32:15

Нийслэлийн зургаан дүүрэг дэх өрх, аж ахуйн нэгжийн хэрэглээний усны үнийг нэмэхээр болжээ. Тодруулбал, ирэх сарын 1-нээс эхлэн хот, суурины усны хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс өрхийн ахуйн хэрэглээний усны үнийг литр тутамд нь 71 мөнгө, бохир усны үнийг 58 мөнгө болгох аж. Өөрөөр хэлбэл,  аж ахуйн нэгжийн хэрэглээний цэвэр усыг 18, бохирыг 20 мөнгөөр өсгөсөн байна.

Түүнчлэн  Налайх дүүргийн өрхийн хэрэглээний усны үнийг 10 мөнгөөр нэмж 58, бохирынхыг 36 мөнгө байхаар тогтжээ. 


Ирэх сарын 1-нээс хэрэглээний усны үнэ нэмэгдэнэ  
Үзсэн: 418 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй