Шууд Chart

Шилийн Богдод гарсан түймрийг унтрааж, гал алдсан этгээдүүдийг баривчилжээ

2019-04-23 12:40:56

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Шилийн Богд ууланд гарсан түймрийг унтрааж, гал алдсан этгээдүүдийг баривчилжээ. Өчигдөр 17 цаг 20 минутын орчим гал гарч аймгийн онцгой байдлын газрын 12 алба хаагч, Хилийн цэргийн 0184 пүгээр ангийн 5 алба хаагч орон нутгийн 6 иргэн нийт 23 хүн, 3 техник хэрэгсэлтэй ажиллаж 20:00 цагийн орчимд цурманд оруулж, 23:10 минутад бүрэн унтраажээ. Шилийн Богд ууланд тарьж байсан 10 мянга гаруй мод шатсан байна.

Гал гарахаас өмнөхөн суудлын цагаан өнгийн авто машинтай хоёр эрэгтэй, нэг эмэгтэй уул руу гарчээ. Тэд гал алдсаны дараа түймрийн голомтоос зугтсан боловч замдаа авто машиных нь дугуй хагарч, цагдаагийн алба хаагчдад баригдсан байна. 

Сүүлийн өдрүүдэд ой хээрийн түймэр ихсэх хандлагатай байгааг Онцгой байдлын Ерөнхий газраас анхааруулж байна. Өчигдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Дарьганга сумын дээрх түймрээс гадна Эрдэнэцагаан, Булган аймгийн Хутаг-Өндөр, Бугат, Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан ой хээрийн түймрийг цурманд оруулжээ.

Одоо Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг унтраахаар онцгой байдал, хилийн цэргийн алба хаагчид орон нутгийн иргэд ажиллаж байгааг ОБЕГ-аас мэдээллээ. 


Шилийн Богдод гарсан түймрийг унтрааж, гал алдсан этгээдүүдийг баривчилжээ  
Үзсэн: 1331 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochi [127.0.0.xxx] 2019-04-23 18:47
zugtaj bhaaar chadlaaraa untraah gej oroldoj bn doo setgelgui

Бидэнтэй нэгдээрэй