Шууд Chart

Хүчтэний дэвжээнд од нь байхыг хүсэн ерөөе

2019-04-23 12:44:40

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Фужайрах хотноо амжилттай болж өндөрлөлөө. 

Уламжлал ёсоор тэмцээний сүүлчийн өдөр хүн жингийн барилдаанууд болсон бөгөөд -100 кг-ын жинд барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин Л.Отгонбаатар анх удаа аваргаллаа.

Тэрбээр 1993 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. Жүдо бөхийн ОУХМ дэлхийн аваргын хүрэл, Ази тивийн аварга ААШТ-ий хүрэл, Азийн наадмийн хүрэл, “Дэлхийн цом”-ын алт, мөнгө, хүрэл медаль, олимпийн тавдугаар байр, багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ШШГЕГ “Сүлд” спорт хорооны тамирчин юм.

Түүний дараагийн том тэмцээн ДАШТ. Цаашлаад 2020 оны олимпийн их наадам билээ.

Хүчтэний дэвжээнд од нь байхыг хүсэн ерөөе.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хүчтэний дэвжээнд од нь байхыг хүсэн ерөөе  
Үзсэн: 179 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй