Шууд Chart

Монголын долоон настай хүү дэлхийн аварга болжээ

2019-04-23 13:15:11

Японы нийслэл Токио хотноо энэ сарын 20-21-нд Японы 36 дахь удаагийн аварга шалгаруулах каратегийн олон улсын нээлттэй тэмцээний аваргаар Монгол хүү тодорчээ.

Киокушин каратэгийн нөхөрсөг нээлттэй тэмцээнд 20 орчим орны 30 орчим дожоны 2000 гаруй тамирчин оролцсон уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн нийт 15 тамирчин бага нас, өсвөр нас, ахмадуудын ангиллын жин тус бүрд өрсөлдсөн юм.

Дэлхийн аварга болсон хүүг Н.Нэмүн гэдэг бөгөөд Орчлон сургуулийн 2б ангийн сурагч аж.

Тэрбээр “International karate friendship-2019” хүүхдийн каратэгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долоон насны ангилалд алтан медаль хүртсэн нь Монгол хүн тэр тусмаа Монгол хүүхэд анх удаа каратегийн дэлхийн аварга болж байгаа юм.

Н.Нэмүний анх таван настайдаа Дэлхийн аваргын тэмцээнд хүрэл медалийн төлөө тулаан хийж байсан бөгөөд амжилтаа ахиулсаар өнгөрсөн жил киокушинкай каратэгийн “JOSO Cup-2018” тэмцээнээс мөн хүрэл медаль хүртэж байжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын долоон настай хүү дэлхийн аварга болжээ  
Үзсэн: 279 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй