Шууд Chart

Айдас төрүүлэм 10 гүүр

2019-04-23 13:53:50

Хүн бүр амьдралдаа ямар нэгэн байдлаар гүүрэн дээгүүр зорчиж үзсэн байдаг. Таны тээврийн хэрэгсэлтэй, эсвэл явганаар зорчиж байсан гүүрүүд айдас төрүүлэм байсан нь ховор байж болох юм. Өндрөөс бүгдийг толидох нь хүнд гайхалтай мэдрэмж төрүүлээд зогсохгүй айдас түгшүүр үүсгэдэг. Бид энэ удаад дэлхийн хамгийн айдас төрүүлэм 10 гүүрийн тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

1. Сиду голын гүүр

БНХАУ-ын Сиду голын гүүр нь Шанхай болон Чонциныг холбодог юм. Дэлхийн хамгийн өндөрт тооцогддог энэ гүүр 2009 онд 100 сая ам.доллараар бүтжээ. Үүнийг хамгийн бат бөх гүүрүүдийн нэг гэдгийг дэлхийн улсууд онцолдог.

2. “Каррик-Э-Рид” дүүжин гүүр

Умард Ирландын “Каррик-Э-Рид” дүүжин гүүр нь хад чулууны дээгүүр 30 метр үргэлжилдэг байна. Энэ гүүрээр гатлахад маш үзэсгэлэнтэй арал байдаг аж. Харин гүүрээр буцаж гарахад айдас төрүүлэм мэдрэмж төрнө. 

3. “Сторсейсүндет” гүүр

Норвегийн “Сторсейсүндет” гүүр айдас төрүүлэм 10 гүүрийн гуравдугаарт жагсаж байна. Өндрөөс гэнэт доош унах буюу “Галзуу хулгана”-аар аялахад “унадаг” хэсэгт төрдөг эвгүй мэдрэмжийг та мэдэх үү.  Яг ийм мэдрэмжинд дуртай бол “Сторсейсүндет” гүүрээр зорчоод үзээрэй.

4. “Юү-Бейн” гүүр

Мьянмарт байх энэ гүүрийг зурагнаас харахад баригдаж дуусаагүй гэлтэй. Усан дээр баригдсан энэхүү модон гүүр нь 1 км орчим урттай бөгөөд жуулчдыг татдаг үзвэрүүдийн нэг юм байна. 

5. “Монтенегрон” ширэнгэн ойн дүүжин гүүр

Коста Рика улсад ширэнгэн ойн дундуур дүүжин гүүрээр гатлах нь бас нэгэн сонирхолтой адал явдал юм. Гишгэж буй газраа анхаарахгүй бол тус дүүжин гүүрийн зарим гишгүүр алга байх тохиолдол их гэнэ. Сэрэмж алдвал унах аюултай.

6. “Хуан-Шан” гүүр

БНХАУ-ын Шар ууланд байрлах энэхүү гүүр нь “Хуан-Шан” гэдэг нэрээрээ алдартай. Тус гүүрэн дээрээс үзэгдэх орчин маш гайхалтай бөгөөд та уулын орой үүлтэй нийлсэн байхыг дээрээс нь харах боломжтой.

7. “Эшима Охаши” гүүр

Та тээврийн хэрэгслээрээ “Галзуу хулгана”-д суусан мэт мэдрэмж авахыг хүсвэл Япон улсыг зорьж, “Эшима Охаши” гүүрээр зорчоорой.

8. “Саншайн Скайвэй” гүүр

АНУ-ын Флорида мужид байрлах “Саншайн Скайвэй” гүүрэн дээр 1980 онд ноцтой осол болсон байдаг. Гүүрийг усан онгоц мөргөх үеэр түүгээр зорчиж байсан автомашин, автобусны 35 зорчигч нас барсан харамсалтай явдал болжээ.  Тус гүүрийг 1987 онд дахин барьсан байна.   

9. “Күэпос гүүр”

Нутгийнхан нь энэ гүүрэнд “Үхлийн гүүр” гэдэг нэр өгчээ. Коста Рикад байх “Күэпос” гүүр нь энд тэндээ нүх ихтэй төдийгүй маш аюултайд тооцогддог байна.

10. Пуентэ дэ Ожуэла

Мексик улсын “Пуентэ дэ Ожуэла” гүүрээр нэгэн цагт уурхайн олдворыг зөөдөг байжээ. Одоо түүгээр явган хүн л гаталдаг байна. Хэрэв машинаар гатлах гэвэл гүүрийн нөгөө талд хүрч чадахгүй байх магадлал өндөртэй юм.


Айдас төрүүлэм 10 гүүр  
Үзсэн: 1193 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй