Шууд Chart

“Амгалан орчлон-Амгалан Улаанбаатар” гар зургийн уралдааны шагнал гардуулав

2019-04-23 14:29:09

СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит ДДУС 2016 оноос эхлэн соёл, урлагаар дамжуулан бүх нийтийн гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэх, амьдралын сайн сайханд тэмүүлэх, урлагийн бүтээлийг үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх, нийгэмд баяр хөөртэй амьдралыг бүрдүүлэх зорилгоор

Эл арга хэмжээнд Д.Амгалангийн нэрэмжит ДДУС болон бусад бүрэлдэхүүн сургуулиудын захиргаа, уран бүтээлчид, багш нар, оюутан сурагчид хамрагдав. Мөн ДДУС-ийн мэргэжил тус бүрийн онцлогийг залуус, олон нийтэд сурталчлан таниулах үүднээс үзэсгэлэн, үзүүлэх ажлууд хийж гүйцэтгэжээ.

Үүнээс гадна энэ өдөр СУИС-ийн захирал доктор, профессор Э.Сонинтогос, ДДУС-ийн захирал доктор, дэд профессор Д.Уранчимэг нарын нэрэмжит Гран При шагнал, “Амгалан орчлон-Амгалан Улаанбаатар” сэдвийн хүрээнд ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулагдсан гар зургийн улсын уралдаан, ДДУС-ийн 1-2, 3-4 дүгээр курсын оюутны дунд зохион байгуулагддаг “Шилдэг бүтээл-2019” уралдаанд тэргүүлсэн оролцогчдод шагнал гардуулах ёслол болов.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Амгалан орчлон-Амгалан Улаанбаатар” гар зургийн уралдааны шагнал гардуулав  
Үзсэн: 174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй