Шууд Chart

Арвайхээр сум өнөөдрөөс нөөцөлсөн мах худалдаалж эхэллээ

2019-04-23 15:14:28

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЗДТГ, ИТХ-аас жил бүр махны үнийн өсөлтийг бууруулах, иргэдийг хямд үнэтэй махаар хангах зорилгоор нөөцийн махыг худалдаанд гаргадаг. Энэ жил махны үнэ нэлээд өссөн. Өнөөдрийн байдлаар Арвайхээр суманд 1 кг ясгүй хонины мах 11000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм. Махны үнэ огцом өссөн энэ үед нөөцийн махыг гаргаж байгаа нь иргэдийн амьдралд сайнаар нөлөөлж байна. Энэ онд Арвайхээр сумын хэмжээнд 10 гаруй тонн хонины мах нөөцөлж өнөөдрөөс 1 кг нь 5500 төгрөгөөр худалдаалж эхэллээ.

Өмнөх жилүүдэд Арвайхээр сумын 13 багийн сонгогдсон дэлгүүрүүдээр нөөцийн махыг худалдаалдаг байсан бол энэ жил нэг цэгээр худалдаалах шийдвэрийг гаргасан байна. Учир нь олон цэгээр нөөцийн махыг худалдаанд гаргаснаар нөөцийн мах хүрэх ёстой иргэндээ хүрэхгүй зам, барилгын зэрэг компаниуд их хэмжээгээр нь худалдан авч, хяналтгүйгээр зарагдсан тохиолдол гарчээ. Энэ жил нэг цэгээр худалдаалж, Арвайхээр сумын ЗДТГ-аас хяналт тавьж байгаа учир иргэд хямд үнээр нөөцийн махаа авах боломжтой бүрдэж байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Арвайхээр сум өнөөдрөөс нөөцөлсөн мах худалдаалж эхэллээ  
Үзсэн: 156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй