Шууд Chart

Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын нэг жилийн ойн ёслол болно

2019-04-23 15:17:57

Өмнөд Солонгос улс хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын нэг жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг гаргалаа.

Тус улсын Нэгдэх яамны мэдээлж байгаагаар ёслолын ажиллагаа ирэх бямба гарагт Панмунжом тосгонд болох юм байна. Энд өнгөрсөн жил Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар түүхэн уулзалтаа хийж байсан билээ.

Нэг жилийн ойн ёслолын ажиллагаанд 500 орчим хүн оролцох төлөвлөгөөтэй байна. Нэгдэх яамнаас Пехньянд энэ ажиллагаанд оролцох урилга илгээсэн ч одоогоор Умард Солонгосын албан ёсны төлөөлөгчид хариу өгөөгүй байна. Умард Солонгосын талын оролцоогүйгээр энэ ёслолын ажиллагаа ач холбогдлоо алдана гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд мэдээлж байгаа юм.

Нэг жилийн ойн ёслолын ажиллагаанд Өмнөд Солонгосын төлөөлөгчдөөс гадна Япон, Умард Солонгос, АНУ, Хятадын уран бүтээлчид оролцохоор төлөвлөжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын нэг жилийн ойн ёслол болно   
Үзсэн: 253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй