Шууд Chart

Ким Жон Ун ОХУ-д айлчилна

2019-04-23 15:43:24

"Удирдагч Ким Жон Ун ОХУ-д айлчилна" гэж Умард Солонгосын төрийн хэвлэл мэдээллээ. Ким Жон Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар дээд хэмжээний уулзалт хийнэ гэсэн байна. Мөн айлчлал ойрын хугацаанд болно гэсэн ч айлчлалын товыг нарийн мэдээлээгүй байна.

Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Путин, Ким хоёр дөрөвдүгээр сарын сүүлч гэхэд уулзахаар бэлтгэж байна" гэж мэдээлжээ. Үүнээс гадна Ким Жон Уны Ерөнхий зөвлөх Ким Чанн Сонн өнгөрөгч ням гарагт Владивостокт айлчилсан байна. Ингэснээр Ким Жон Ун, Владимир Путин нарын уулзалт энэ сарын 24-25-ны хооронд болно гэсэн таамгийг эх сурвалжууд дэвшүүлж байна.

Ханойн уулзалт бүтэлгүйтсэнээс хойш Умардын удирдагч өөрийгөө одоо ч анхаарлын төвд байгаа, мөн АНУ-тай яриа хэлэлцээ хийхээс өөр нэг бус хувилбар бий гэж харуулахыг хүсч байж болох юм гэж Оросын Алс Дорнодын холбооны их сургуулийн профессор Артём Лукин ярьсан байна.

Мөн Ким Жон Ун энэ айлчлалаараа улс орноо эдийн засгийн хувьд хөгжүүлэх гадаадын улсуудын дэмжлэг авахаар төлөвлөж байна гэж зарим хэвлэлд бичжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Ким Жон Ун ОХУ-д айлчилна  
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй