Шууд Chart

Филиппинд хүчтэй газар хөдлөлт болж найман хүн нас баржээ

2019-04-23 15:44:50

Филиппинд хүчтэй газар хөдлөлт болсны уршгаар 8 хүн нас барсан байна. Байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдэн хохирсон иргэдийг аврах ажиллагаа үргэлжилсээр байна.

Филиппиний хойд зүгийн Лусон аралд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас хичнээн хэмжээний гарз хохирол учирсныг олж тогтоохоор тус улсын эрх баригчид ажилласаар байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр 8 хүн нас барсан талаар мэдээлж байгаа ч энэ тоо цаашид өсөж магадгүй гэлээ. АНУ-ын Геологийн судалгааны газраас мэдээлснээр, газар хөдлөлт Филиппиний нийслэл Манила хотоос баруун-хойд зүгт ойролцоогоор 60 км-ийн зайд нэгэн хотын бүсэд 6,1 магнитудын хүчтэй хөдөлсөн хэмээн мэдэгдээд байна.

Пампанга мужийн нутаг дэвсгэрт эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсэн хэвээр байна. энэ мужид хүчтэй газар хөдлөлтөөс болж олон зуун байшин барилга нурж сүйджээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар маш олон хүн байгалийн гамшигт үзэгдлийн уршгаар нурж сүйдсэн байшин барилгын нуранги дор байгаа талаар онцолсон байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Филиппинд хүчтэй газар хөдлөлт болж найман хүн нас баржээ  
Үзсэн: 229 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй