Шууд Chart

Н.Амаржин: Ихэнх хүнд богино хугацааны сахилга бат байдаггүй

2019-04-23 16:01:44

“Universal” сургалтын төвийн захирал, “Авьяаслаг Монголчууд” шоуны оролцогч, “Comedy lab” клубын комедиан Н.Амаржин цалин орлогоо нэмэгдүүлэх, англи хэл сурах хүсэлтэй хүмүүст өөрийн фэйсбүүкээр дамжуулан нэгэн зөвлөгөө өгчээ.

Тэрбээр “ “Үйл ажиллагаа хөтлөх үү” гэсэн урилгууд ирдэг (Ойролцоогоор 1-1.5 сая төгрөг). Англи хэлээр хөтлөх бол гурав дахин нэмэгддэг. Хүүхэд асрагчаас авахуулаад инженер, эмч, сэтгэл зүйч, ямар ч ажил тэр. Мэдээж академик түвшинд маш сайн сурах хэрэгтэй. (Өнгөцхөн харахад гадаад хэлтэй харагддаг маш олон хүн байдаг учраас зарим компаниуд TOEFL-ийн оноо хардаг болсон байна). Гадны сургуулиудын тэтгэлэг авах шаардлагагүйгээр хэлээ маш сайн сурвал эх орондоо ч дуртай зүйлээ хийж сайхан амьдрах боломж зөндөө байна.

Дэлхий даяаршихын хэрээр заавал дэлхийн нөгөө өнцөгт очиж, сайхан амьдарч, "дэлхийн хүн болох" албагүй болж л дээ. Тэр сайхан амьдралыг эх орондоо ч бий болгох боломжтой болжээ. Манайд хүний хөдөлмөрийг үнэлдэггүй гэдэг үнэний ортой байж мэднэ. Гэхдээ зах зээлийнхээ зарчмаар хэлтэй бол хөлтэй гэгчээр хүссэн хүсээгүй хэд дахин үнэлүүлдэг цаг ирж. Итгэхгүй бол хүний нөөцийн компаниудаар хэсээд үз. Компаниуд ямар цалин олгоход бэлэн байна асуугаад үз.

Тиймээс англи хэлээ зориглоод сайжруулах, бүр эхнээс нь сурах нь хувь хүн өөртөө хийж болох асар том хөрөнгө оруулалт ажээ. Харамсалтай нь ихэнх хүнд богинохон хугацааны сахилга бат байдаггүй. Хичнээн сайн хөтөлбөр бэлдээд өгсөн ч тэр. Тэгээд эцэс төгсгөлд нь өөрсдийгөө ялж чадсан нь, ичиж зовох гэдэг хуучинсаг сэтгэлгээгээ хаяж, зориглож хэлээ сурсан нь хэлтэй устай, өндөр цалин, орлоготой, магадгүй "муусайн баячууд" гэж хэлүүлдэг байх.

Нэг л зүйл гуйя. Хэлээ л төгс болго. Дахин хэлье, маш сайн сур!” гэжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Н.Амаржин: Ихэнх хүнд богино хугацааны сахилга бат байдаггүй  
Үзсэн: 296 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй